МОНГОЛ ГЭР

Монголчуудын гэр 10 мянган жилээс ч өмнө үүссэн гэдгийг нотлох янз бүрийн хадны сүг зурагнууд олджээ. Хамгийн тод жишээ нь Өвөрхангай аймгийн Бугат сумын хадны зураг бөгөөд яндантай гэр зурагдсан байдаг бол Баян-Өлгий аймгийн Цагаан салаа хадны зурагт гэр, дөрөө хоёр зурсан байдаг.

XIII зууны үед хэд хэдэн янзын гэр байжээ. Хүзүүвчин тоонотой, нүүдэл хийхдээ тэргэн дээр бариад зөөж явдаг байсан гэрийг тэрэгт гэр гэдэг бол гадаад дотоодын элч нарыг хүлээн авдаг, их хуралдай хуралдуулдаг хэдэн зуун хүн багтах том гэрүүд байсан бөгөөд түүнийг орд гэр буюу шилтгээн гэр гэнэ. Ноёд язгууртнуудын дайн байлдаанд авч явдаг дайны зориулалттай гэрийг гэрлүгэ хэмээнэ. Бургас зэргийг үзүүрлэн бие биед нь углуургадан хийгээд ханыг өвсөөр хучсан гэрийг өвсөн гэр гэдэг бол урц маягийн хэлбэртэй гэрийг хошлиг гэр гэдэг байжээ. Мөн XIII зууны үед Монгол хаадын гэрийг олон арван шар үхэр хөллөсөн тэргэн дээр барьж нүүдэл хийдэг байсан. Их тэрэгнээс гадна дөрөв, найман үхэр хөллөсөн бэсрэг гэр тэрэгнүүд ч олон байжээ.

XYI зуунаас одоогийн Монгол гэрийн хэлбэрт шилжсэн бөгөөд гэрийн том бага хэмжээ нь зэрэг дэв, хөрөнгө чинээнээс хамаарч байв. Жирийн малчдын гэр  4-5 ханатай, ноёдын гэр ихэвчлэн 6-8 ханатай,  аймаг хошууны тамгын газрын гэр 10-12 ханатай байв. Чинээлэг айлууд гэрийн дээгүүр цас борооны ус, салхи шуурганаас хамгаалсан хөлт өрх хэрэглэж, дээврийн бүрээсээ улаан хөх халзаар чимдэг байв. Улаан халз нь баяр баясгаланг, хөх халз нь тэнгэрийг бэлгэдсэн бол шарын шашин дэлгэрсэнтэй холбогдон гэрийн чимэглэлд янз бүрийн хээ угалз бүхий итгэл бишрэлийн чанартай зүйлс орж ирсэн. Энэ үеийн ядуусын гэрийг цээж гэр, товь гэр, хатгуур гэр гэх мэтээр нэрлэж байжээ. Цээж гэр гэдэг нь зөвхөн унь тооно гэсэн яс модтой гэрийг хэлдэг бол хатгуур гэр нь дөрвөн талтай шовгор оройтой байжээ. Бургасыг зориуд махийлган унь ханыг нь үргэлжлэл болгон хийсэн гэрийг товь гэр гэдэг.

Монгол гэрийн хүндийн жин нь 250-270 килограмм байдаг учир хэдхэн тэмээ сарлаг зэрэгт ачаалаад нүүчихдэг, хэдхэн цагийн дотор хоёул гурвуулхнаа барьчихдаг, нүүдэлд тохиромжтой хөнгөн авсаархан сууц юм. Нүүдэл хийж яваа хүмүүсийг угтан тосож цай идээгээр цайлдаг, гэр барьж байхад таарвал таньдаг ч бай, таньдаггүй ч бай очиж тусалдаг заншилтай. Гэрийн их багыг хананы тоо ба толгойгоор ялгана.

Сүүлийн үед монгол гэрийг гадаад орны хүмүүс урлагийн бүтээл гэдэг утгаар илүү сонирхож  ХБНГУ, БНСУ, Япон зэрэг оронд 10 гаруй гэртэй жуулчны баазууд байгуулагдсанаас гадна Саудын Эмиратын эзэн хаан, Оросын Альфа группын ерөнхийлөгч, Кувейтын ханхүү нар 20 ханатай гэр захиалан хийлгүүлжээ. Байшингийн зарим өрөөг тохижуулахдаа монгол гэрийн доторхи байдлаар чимэглэн засаж, орчин үеийн дуу бичлэгийн студийн байшинг хүртэл гэр маягийн хэлбэрээр барьж байгуулж, аяллын зориулалттай гэр, дотроо ванн, душ, саунтай гэр, нэг талдаа цонхтой гэр гэх мэт янз бүрийн хэлбэр хийцтэйгээр захиалан хийлгүүлж байна. Рестораны зориулалтаар том жижиг янз бүрийн гэрийг урлан хийдэг болжээ. Америк, япон, швейцарчууд гэрийг эмчилгээний журмаар ашиглаж янз бүрийн туршилтуудыг хүртэл хийжээ. Гэр бол дэлхийтэй адил бөөрөнхий дугуй учраас булан тохойд нь муу энерги хоргодон үлдэхгүй, гэрт байгаа хүн сайхан амарч унтаж чаддагаас гадна хүний уур бухимдал, уцаарыг амархан тайлдаг байна. Хана болох эсгий туурга нь цагт 500 удаа агаар солилцож чаддаг ажээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах


Mongol ger

The Ger has been the main habitation of Central Asian nomads for thousands of years and continues to be the main form of dwelling in the Mongolian steppe. These structures are known in many parts of the world by their Russian name, yurt, while in Mongolia these sturdy, attractive homes are called Ger.

A ger is easy to assemble, dismantle and carry. Depending on the size, a yurt can be assembled or dismantled in anywhere from thirty minutes to three hours. After dismantling, the various parts of the yurt are loaded onto camels, horses and ox carts for transport.  Today it fits nicely on a small all-terrain vehicle. As nomadic herders move at least three or four times a year in the search for good grazing lands, this feature is of essential importance.

Ger is warm enough to keep the coldest winter temperatures at bay and strong enough to withstand strong winds and the demands of a whole family.

A ger has an opening in the center of the roof, which is called the crown or Toono. Because the crown is located at the top, fresh air regularly circulates through the yurt as cold air flows down and hot air flows upward.

The highlands and open plains of Mongolia are quite windy. On the open steppes and in desert regions, the wind can be strong enough to knock over any other type of portable dwelling. The circular shape of the yurt and secure manner in which the outer covering is attached deflect these winds and do not affect the yurt’s stability, regardless of the direction from which the wind originates.

The yurt or ger is probably the most practical temporary dwelling available, being:

  • Portable- a nine foot yurt will fit in the back of the smallest car, and can be carried in a wheelbarrow.
  • Secure- the yurt can be fitted with a lockable wooden door. An entry cannot be gained even if the canvas is cut.
  • Weather proof- the yurt has proven itself in the harsh climate of central Asia for centuries. Warm in winter, with a relatively low roof, it is easy to heat. Insulating layers can be sandwiched between the frame and the cover. Cool in summer, the sides can be rolled up, or removed to admit a cooling breeze. Hot air rises out through the open Toono, and cool air is drawn in.
  • Inconspicuous- despite having ample headroom, the overall height of the structure is low, allowing it to be easily screened from unwanted attention.
  • Easy to erect- with a little practice the yurt can be erected or taken down in less than thirty minutes, even by one person.
  • Environmentally friendly- coppicing of hazel, ash and willow to provide poles, is good for the tree and woodland wildlife. All timbers are from the local community forest. The yurt is a low impact dwelling, causing no permanent damage to the land on which it is pitched. It can even be moved every few days to prevent the grass from being killed.
  • Long lasting- the yurt can stand outside for several years without harm, if used occasionally it should last indefinitely. In Mongolia the frame is expected to last a lifetime.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0