• Богд хааны ордон музей
    СУВДАН ТООРЦОГ
    Хатан Дондогдуламын тоорцог
  • Монголын Үндэсний Музей
    БИЛГЭ ХААНЫ АЛТАН ТИТЭМ
    Түрэг улс
  • Богд хааны ордон музей
    ХЭТ, ХУТГА, БЭЛ
  • Монголын Үндэсний Музей
    УГСААТНЫ ТАНХИМ
  • Богд хааны ордон музей
    ЯЗГУУРЫН ТАВАН БУРХАНТ ТИТЭМ
    Хатан Дондогдуламын титэм чимэглэл
  • Монголын Үндэсний Музей
    ЦЭРЭГ ЭМЭЭЛ
    XIII зууны монгол цэргийн эмээл
  • Монгол хөгжмийн зэмсэг
    ЭВЭР БҮРЭЭ
  • Богд хааны ордон музей
    ТОЛГОЙН ГОЁЛ

14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

ЕРӨӨЛ

Монголчууд эрт үеэс өөрсдийн аж амьдрал, ажил хөдөлмөрийн янз бүрийн үзэгдлийг тусган магтаж ирээдүйг зөгнөн хэлж ирсэн нь ерөөл юм. Олон нийтийн баяр ёслолын үед хэлэгддэг зан үйлийн холбогдолтой тусгай хэлбэрийн уран шүлэг ажээ. Аливаа юмны сайн сайхныг зөгнөн бэлгэдэж хэлэх зориулалттай XY зууны сүүлч орчимд үүссэн гэж судлаачид үздэг. Ерөөлийг зан үйлийн холбогдолтой ерөөл (хуримын, наадмын, сархадын гэх мэт),  малын ба ан агнуурын ерөөл (адууны, мал тооллогын гэх мэт), тахилгын ерөөл (галын, уул овооны гэх мэт), түүхт үйл явдлын ерөөл (хотын, түүхэн хүмүүсийн гэх мэт) гэж ангилдаг. Ерөөлч хүн хойморт суугаа хүндэт зочдод хандан ерөөл хэлэх бөгөөд тусгай дэг ёс бий. Ерөөхдөө уянгалаг жигд хэмээр аялгуулан хэлэх бөгөөд найрын дууны адил “зээ” хэмээн эхлүүлж төгсгөхдөө ч мөн хэлж ширгээнэ.


Асуулт хариулт хэлбэрээр шүлэглэсэн ерөөл байх бөгөөд энэ нь Төв Халхад ихэвчлэн хэлдэг эсгийн ерөөл, айраг сархадын ерөөлийн зарим нь тийм байдаг. Тухайлбал, “Өнцгийг нь үзвэл дөрвөлжин, өнгийг нь харвал цагаан, энэ чинь юу билээ” гэж асуугаад “далан хүн дарж хийсэн, далай цагаан эсгий гэгч юм” хэмээн хариулдаг. Монгол ардын ерөөлийг бүтэц зүйн талаас нь бичил ерөөл, бэсрэг ерөөл, дэлгэрэнгүй ерөөл гэж ялгана. Бичил ерөөл гэдэг бол хоёр тулгуурт аянд багтах бөгөөд 2-6 үгээр бүтсэн ерөөл юм. Бэсрэг ерөөл бол бичил ерөөл шиг хэдхэн сайн үгсээр бүтдэг биш хоёр гурван мөрөөс хоёр гурван бадаг шүлгээр бүтдэг тул яруу найргийн ерөөлд багтах бөгөөд жинхэнэ биеэ даасан ерөөлийн аялгуугаар хэлэгддэг. Бэсрэг ерөөлд дом шившлэг, бэлэг дэмбэрэлийн үгсийг хамруулж болдог. Тухайлбал, гал асаах шившлэгт “хөгж хөгж, хөх ямааны өөх өргөе, улалз улалз, улаан ямааны өөх өргөе, бадар бадар, балгантай шар тос өргөе” гэдэг. Дэлгэр ерөөл гэдэгт мөрийн үг үе тэгшгүй, уран үгсийн холбоогоор урссан урт урт шүлэг бүхий монгол ардын яруу найргийн нэгэн төрөл зүйлийг хамруулна. Дэлгэр ерөөлд хуримын, наадмын, даахь үргээх, бэрийн, гэрийн,  бөхийн цолны, хурданы морины, сум саадгийн, эсгийний, мал тоолохын, гал тахилгын ерөөл гэх мэт олон ерөөл багтана.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах