СЭРЖИМ ӨРГӨХ ЁС

Архитай холбоотой нэг заншил бол сэржим өргөх ёс юм. Сэржмийг ядам хуруугаар гурван удаа өргөдөг. Гурван удаа өргөдгийн учир нь “хөх тэнгэр амгалан байг” “хөрст дэлхий амгалан байг” “хүн зон амгалан байг” гэсэн утгатай. Ядам хуруугаар өргөдөг нь ямар учиртай юм бэ гэхээр тэр нь гарын таван хуруун дотроос болох болохгүй юманд хүрдэггүй хамгийн цэвэр нь юм. Сэржим гэдэг нь “алтан хундага” гэсэн түвд үгнээс гаралтай. Хэрвээ хүн шууд савнаас архи хундагалан өгсөн тохиолдолд гурван удаа сэржим өргөн духандаа түрхээд хортой эсэхийг шалган эзэнд нь эргүүлэн барьдаг ёсон бий.

Ядам хуруу гэж нэрлэсний учир нь Монголын нөлөө бүхий том ноёдыг Манжийн хаан найранд урьжээ. Урихдаа Чингис хааны угсааны том ноёдыг устгая гэсэн далд санаатай байжээ. Том хүлээн авалт хийж бүгдэд нь эрдэнийн хаш хундагатай архи барьжээ. Тэр нь бүгдээрээ хортой байсан гэдэг. Сэжиг авахуулахгүйн тулд хорыг тэр дороо үхэхээргүй удаан үйлчилгээтэй, янз бүрээр найруулсан байсныг Ядам түшмэл мэдэнгүүтээ “дээдсийг дагаж ирсний хэрэг юу билээ, би нэг хүртчихэе” гээд хундагаа тосчээ. Хийгээд өгөхөөр нь хуруугаа дүрээд сэржим өргөхөд хуруу нь хувхай цайж, мах нь шувтраад яс нь гозойгоод үлджээ. Ийнхүү ноёдоо аварсан Ядам түшмэлийн нэрээр гарын таван хурууны 4 дэх хурууг ядам хуруу гэж нэрлэсэн” гэдэг домогтой.
 
Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0