• Архангай, Цэцэрлэг хот
    ЗАЯЫН ГЭГЭЭНИЙ ХҮРЭЭ
    Зургийг Б.Мөнхтуг
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД
    Зургийг Б.Мөнхтуг
  • Горхи Тэрэлжийн БЦГ
    АРЪЯАБАЛЫН СҮМ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ШАНХЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь, Ханбогд сум
    ДЭМЧОГИЙН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЭРДЭНЭЗУУ ХИЙД, 108 СУВАРГА
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь аймаг
    ЭНЕРГИЙН ТӨВ
    Хамарын хийд
  • Дундговь, Сайхан-Овоо сум
    ОНГИЙН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    АЛТАН СУВАРГА
    Эрдэнэзуу хийд
  • Хэнтий, Өмнөдэлгэр сум
    БАЛДАНБАРАЙВУН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Шивээт Улаан уул, Өвөрхангай, Архангай аймгийн зааг
    ТӨВХӨН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ГУРВАНЗУУ
    Эрдэнэзуу хийдийн цогчин сүм
  • Төв, Эрдэнэ сум
    ГҮНЖИЙН СҮМ
    Зургийг Б.Ариунболд
  • Дорнод, Халхгол сум
    ИХ БУРХАНТ ЦОГЦОЛБОР
    Зургийг Ж.Жаргалсайхан
  • Төв, Зуунмод хот
    МАНЗУШИРЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Булган, Бүрэгхангай ба Хишиг-Өндөр сумын зааг
    ЭРДЭНЭХАМБЫН ХИЙДИЙН ТУУРЬ
    Жаргалант хайрхан уулын ам
  • Амарбаясгалант хийд
    БОГД ЗОНХОВЫН СЭРЭГ ДҮР
    Зургийг Б.Мөнхтуг
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЦОГТ-АСАР СҮМИЙН ТУУРЬ
    Эрдэнэзуу хийд
  • Амарбаясгалант хийд
    ЖАРУН ХАШОР СУВАРГА
    Зургийг Б.Мөнхтуг
  • Дундговь аймаг, Сайнцагаан сум
    ЗАВА ДАМДИН ГАВЖ
    2007 онд байгуулсан.
  • Хамарын хийд, Өвгөн суварга
    ЛОВОН БАДАМЖУНАЙ
    Буддын шашны Улааны урсгалыг үндэслэгч
  • Дорноговь, Хүслийн хар уул
    ХАНБАЯНЗҮРХ УУЛ
    Зургийг Б.Батбаяр
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    ХАНГАЛ БУРХАДЫН СҮМ
    Амарбаясгалант хийд
  • Богд хааны ордон музей
    СҮМИЙН ДЭЭВЭР
    Махранзын сүм
  • Амарбаясгалант хийд
    АЮУШИЙН СҮМ
    Сэлэнгэ, Баруунбүрэн сум
  • Дорноговь аймаг
    ХАМАРЫН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Төв аймаг, Борнуур сум
    АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД
    Зургийг Н.Цолмон

13. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

ЭРДЭНЭ ЗУУ

Эрдэнэ Зуу хэмээх үг нь төвдөөр “Ринчэн Жово” хэмээх дуудлагатай. “Рин” гэдэг нь үнэ цэнэ, өртөг ханш гэсэн утга,  “чэн” гэдэг нь их, том гэсэн агуулгатай. Өөрөөр хэлбэл, РИНЧЭН гэдэг нь “их үнэ цэнэтэй” хэмээх утгыг илэрхийлнэ. ЗУУ гэдгийг монгол бичгээр бичихдээ хоёр янзаар бичнэ. 100 хэмээх тооны үг илэрхийлж байгаа бол “жагу” гэж бичнэ. Харин “жуу” гэж бичвэл БУДДА бурханы нэрийг илэрхийлнэ. Тэгэхээр ЭРДЭНЭ ЗУУ гэдэг нь “их үнэ цэнэтэй бурхан будда” гэсэн агуулга юм. “Зуу” нь бурханы нэр учраас үргэлж том үсгээр эхлүүлж бичих учиртай. Тэгэхээр аяллын хөтчүүд минь “Зуу” гэдгийг орчуулан тайлбарлахдаа “100-гийн тоо” гэж ойлгуулж болохгүй юм шүү.

Эрдэнэ Зуу хийдийн гол цогчин болох “Гурван Зуу” буюу “Баруун Зуу, Дунд Зуу, Зүүн Зуу” сүмүүдийн хоймор голд бурхан буддагийн өтөл, идэр залуу, нялх балчир цагийн дүрүүдийг залсан байдаг.  Эрдэнэ Зуу хэмээн өргөмжилсөн учрыг ийнхүү тайлбарладаг. Бурхан будда нь орчлонгоос буюу зовлонгоос гэтэлсэн бөгөөд бусад хүмүүсийг ч зовлонгоос гэтэлгэх арга замыг олж номлосон нь эрдэнэ шиг үнэтэй, ховор нандин үйл хэрэг учраас ийнхүү нэрлэсэн гэж үздэг.

Буддын шашны “Их хөлгөн” буюу Махаяна урсгалд “хувилгаан лагшин”, “төгс эдлэлийн лагшин”, “номын лагшин” гэсэн гурван лагшины талаар номлосон байдаг ажээ. Их хөлгөний таван мөр, арван газрыг төгс эдэлж гэгээрсэн тэр лагшинг “төгс эдлэлийн лагшин” хэмээнэ. Төгс эдлэлийн лагшинг бүтээхдээ эрдэнийн чимэг зүүлт, хувцас хэрэглэл, титэм сэлтийг хамт бүтээдэг ба үүнийг Зуу хэмээн нэрлэнэ гэж Их хөлгөний номлолд айлджээ. Тэгэхээр Хархорин сумын Эрдэнэ Зуу хийдийн Гурван Зуугийн хойморт буй будда нь титэм сэлт, эрдэнийн чулуун чимэг зүүлт, жанч хувцас өмсгөлтэй учраас “Зуу” бурхан гэж нэрлэгдсэн хэмээн тайлбарладаг.