• Архангай, Цэцэрлэг хот
    ЗАЯЫН ГЭГЭЭНИЙ ХҮРЭЭ
    Зургийг Б.Мөнхтуг
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД
    Зургийг Б.Мөнхтуг
  • Горхи Тэрэлжийн БЦГ
    АРЪЯАБАЛЫН СҮМ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ШАНХЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь, Ханбогд сум
    ДЭМЧОГИЙН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЭРДЭНЭЗУУ ХИЙД, 108 СУВАРГА
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь аймаг
    ЭНЕРГИЙН ТӨВ
    Хамарын хийд
  • Дундговь, Сайхан-Овоо сум
    ОНГИЙН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    АЛТАН СУВАРГА
    Эрдэнэзуу хийд
  • Хэнтий, Өмнөдэлгэр сум
    БАЛДАНБАРАЙВУН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Шивээт Улаан уул, Өвөрхангай, Архангай аймгийн зааг
    ТӨВХӨН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ГУРВАНЗУУ
    Эрдэнэзуу хийдийн цогчин сүм
  • Төв, Эрдэнэ сум
    ГҮНЖИЙН СҮМ
    Зургийг Б.Ариунболд
  • Дорнод, Халхгол сум
    ИХ БУРХАНТ ЦОГЦОЛБОР
    Зургийг Ж.Жаргалсайхан
  • Төв, Зуунмод хот
    МАНЗУШИРЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Булган, Бүрэгхангай ба Хишиг-Өндөр сумын зааг
    ЭРДЭНЭХАМБЫН ХИЙДИЙН ТУУРЬ
    Жаргалант хайрхан уулын ам
  • Амарбаясгалант хийд
    БОГД ЗОНХОВЫН СЭРЭГ ДҮР
    Зургийг Б.Мөнхтуг
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЦОГТ-АСАР СҮМИЙН ТУУРЬ
    Эрдэнэзуу хийд
  • Амарбаясгалант хийд
    ЖАРУН ХАШОР СУВАРГА
    Зургийг Б.Мөнхтуг
  • Дундговь аймаг, Сайнцагаан сум
    ЗАВА ДАМДИН ГАВЖ
    2007 онд байгуулсан.
  • Хамарын хийд, Өвгөн суварга
    ЛОВОН БАДАМЖУНАЙ
    Буддын шашны Улааны урсгалыг үндэслэгч
  • Дорноговь, Хүслийн хар уул
    ХАНБАЯНЗҮРХ УУЛ
    Зургийг Б.Батбаяр
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    ХАНГАЛ БУРХАДЫН СҮМ
    Амарбаясгалант хийд
  • Богд хааны ордон музей
    СҮМИЙН ДЭЭВЭР
    Махранзын сүм
  • Амарбаясгалант хийд
    АЮУШИЙН СҮМ
    Сэлэнгэ, Баруунбүрэн сум
  • Дорноговь аймаг
    ХАМАРЫН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Төв аймаг, Борнуур сум
    АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД
    Зургийг Н.Цолмон

13. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

ИТГЭЛТ ХАМБА

1852 онд төрж буддын сургааль номлолыг гаргуун эзэмшсэн тэрбээр өмнөх 12 дүрээ сайтар мэддэг байсан төдийгүй өөрийнхөө өөд болох өдрийг ч тодорхой хэлж байсан гэдэг. Буддын шашны төдийгүй хүн төрөлхтний түүхэнд байгаагүй тод үзэгдэл болсон нь 75 настайдаа Итгэлт хамба Янганжин дацангийн шавь лам нараасаа өөртөө зориулж нас барсан хүнд уншдаг “Гүнцэг” хэмээх ном уншихыг хүсчээ. Лам нар гайхаж уншиж зүрхлэхгүй байтал өөрөө уншиж эхлэхэд шавь лам нар нь даган уншсан гэдэг. Удалгүй хамба лам нас барсан ба түүний гэрээслэлийн дагуу ёсыг гүйцэтгэн бадамлянхуа цэцгийн суудлаар суулгаж хуш модон хайрцганд хийж хулсаар чигжиж Хөх зүрхэн хэмээх газар нутаглуулжээ. Итгэлт хамба бие барахаасаа өмнө шавь нартаа 75 жилийн дараа намайг шалгаарай. Хэрэв хэвээрээ байвал шүтээрэй, зэм болж муудсан бол буцаагаад булаарай хэмээн гэрээслэжээ.

Ийнхүү 1927 оноос хойш 75 жилийн дараа буюу 2002 оны намрын эхэн сарын 15-нд хамбын шарилыг газрын хөрснөөс гаргаж ирэхэд бие нь огт муудаж ялзраагүй арьс нь зөөлөн чийглэг, анхилуун үнэр ханхалж байсан төдийгүй түүнийг агуулж байсан мод эд зүйлс нь муудаж өмхрөөгүй байсан байна. Оросын эрдэмтэд Итгэлт хамбын тэргүүнээс дөрвөн ширхэг үс, биеэс нь гуужсан дөрвөн грамм арьс, баруун хөлийнх нь хоёр дахь хурууны хумснаас дөрвөн хэлтэрхий авч эд эсийн шинжилгээ хийжээ. Шинжилгээний үр дүнд тархинд нь пульс мэдрэгдэж, үс, хумс, гуужсан арьс зэрэг эдүүд нь амьд хүний эд эстэй адил хэвийн байсан нь эрдэмтэдийг гайхшруулж, шашингүй үзэлтнүүдийг хүртэл нэгийг бодоход хүргэсэн ажээ. Энэхүү гайхамшиг нь өнөөг хүртэл тайлагдаагүй байна.

Бас нэгэн чухал зүйл бол 2005 оны гуравдугаар сард Иволгийн дацангийн ном судар дотроос Итгэлт хамбын урд төрлийнх нь 12 үеийн намтрыг бичсэн судар олдсон байна. Итгэлт хамба хэмээн сүсэглэн мөргөдөг энэхүү гэгээн хутагтын нэр нь Итгэлийн Дашдорж хамба бөгөөд монголчуудын нэр цээрлэх ёс заншлын дагуу энэхүү эрхэм хамбын нэрийг хэлэлгүй цээрлэж, эцгийнх нь нэрээр “Итгэлт хөвгүүн” хэмээсэн нь яваандаа Итгэлт хамба гэгдэх болсон байна. Итгэлт хамбад мөргөснөөр гай барцад, осол гэмтэл, хүнд өвчин зэргээс гайхалтай хамгаалагдсан олон жишээ байдаг ажээ. Итгэлт хамбын зүрхэн тарни “Ум а гуру шаса дара ди мам суха”-г 5000 удаа, түүнээс дээш уншихад бүх ажил бүтнэ гэж айлджээ.

Итгэлт Хамбын рашаан: Итгэлт хамбын төрсөн газар болох Иволга районы Өлзийт дов хэмээх газарт Итгэлт хамбын ууж байсан булаг буюу рашааны ундарга худаг бий. Уг рашааныг эрт үеэс хүмүүс ууж ирсэн бөгөөд чихрийн шижин, зүрх судас, таван цул, яс, үе мөчний өвчинд сайн гэдгээрээ алдартай төдийгүй залуужуулах увидастай байна. Итгэлт хамба өөрөө уг рашаанаар эм тан найруулан нутгийн зон олонд ач тус дэм хүргэн буян үйлддэг байсан гэдэг. Рашааны эх булаг нь давстай нууртай зэрэгцээ оршдог хэдий ч ус нь цэнгэг, эргэн тойронд нь хялгана зэрэг олон төрлийн өвс ургамал ургадаг нь рашааны чанарт эерэгээр нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Мөн уг рашааны найрлаганд мөнгөний агуулга өндөр байгаа нь эрдэмтэдийг гайхшруулжээ. Учир нь Буриадын газар нутаг дээрх рашаан усанд мөнгөний агуулга маш бага байдаг аж.  Мөнгөнөөс гадна натри, магни, кальци зэрэг эрдсийн нэгдэл рашааны найрлагад байгаа нь ховор тохиолдол гэж эрдэмтэд үзсэн байна. Рашааны дэргэд Итгэлт Хамбын гэр музей бий.