13. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

ДҮРТЭДДАГВА БУРХАН

Домгоор бол, энэ бурхан урд төрөлдөө бурхан биш айхтар хулгай хийдэг ах дүү хоёр байжээ. Бурхан багш тэднийг хулгай хийхийг нь болиулахын тулд “та нар маш олон хүнд зовлон тарилаа, үйлдсэн нүглээ наманчилж замаа засахгүй бол хумхийн тоос болгон шийтгэнэ” гэжээ. Ах дүү хоёр өлсөж цангаж буй бүх амьтанд өөрсдийн махан биенээс тасдаж хооллосоор сүүлдээ зөвхөн араг яс нь үлдэж гэнэ. Ийнхүү өөрсдийн гэмийг ухаарч махан биеэрээ төлөөс хийж нүглээ наманчилсан тэдэнд бурхан багш ном айлдаж хулгай худлыг номхотгож байх ам тангараг өргүүлээд тамын үүдийг сахигч бурхад болгосон гэдэг.

Өөр нэгэн домогт, энэ хоёр хамаг юмаа хулгайд алдаж, тэр байтугай махан биеэ хүртэл хулгайд алджээ. Тэгээд тэрхүү айхтар шидтэй хулгайчийг номын хүчээр дарж хашраахаар эрдэм номд шамдсанаар бурханы шидийг олж, хамаг амьтныг хулгайд өртөхөөс сэргийлэн хамгаалагч бурхан болж заларсан гэнэ.

Дүртэгдагва бурханыг Говийн Y ноён хутагт Данзанравжаагийн дэлгэрүүлэн шүтсэн улааны шашны бурхан бөгөөд төвдөөр “үхээрийн газрын эзэн” гэсэн утгатай ба амьд үхсэний хагацал, аливаа гэнэтийн аюул зэргээс хамгаалж, хулгайг гэсгээж, худлыг мохоодог догшин дүрт бурхан хэмээн тайлбарлажээ.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0