• Архангай, Цэцэрлэг хот
    ЗАЯЫН ГЭГЭЭНИЙ ХҮРЭЭ
    Зургийг Б.Мөнхтуг
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД
    Зургийг Б.Мөнхтуг
  • Горхи Тэрэлжийн БЦГ
    АРЪЯАБАЛЫН СҮМ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ШАНХЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь, Ханбогд сум
    ДЭМЧОГИЙН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЭРДЭНЭЗУУ ХИЙД, 108 СУВАРГА
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь аймаг
    ЭНЕРГИЙН ТӨВ
    Хамарын хийд
  • Дундговь, Сайхан-Овоо сум
    ОНГИЙН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    АЛТАН СУВАРГА
    Эрдэнэзуу хийд
  • Хэнтий, Өмнөдэлгэр сум
    БАЛДАНБАРАЙВУН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Шивээт Улаан уул, Өвөрхангай, Архангай аймгийн зааг
    ТӨВХӨН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ГУРВАНЗУУ
    Эрдэнэзуу хийдийн цогчин сүм
  • Төв, Эрдэнэ сум
    ГҮНЖИЙН СҮМ
    Зургийг Б.Ариунболд
  • Дорнод, Халхгол сум
    ИХ БУРХАНТ ЦОГЦОЛБОР
    Зургийг Ж.Жаргалсайхан
  • Төв, Зуунмод хот
    МАНЗУШИРЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Булган, Бүрэгхангай ба Хишиг-Өндөр сумын зааг
    ЭРДЭНЭХАМБЫН ХИЙДИЙН ТУУРЬ
    Жаргалант хайрхан уулын ам
  • Амарбаясгалант хийд
    БОГД ЗОНХОВЫН СЭРЭГ ДҮР
    Зургийг Б.Мөнхтуг
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЦОГТ-АСАР СҮМИЙН ТУУРЬ
    Эрдэнэзуу хийд
  • Амарбаясгалант хийд
    ЖАРУН ХАШОР СУВАРГА
    Зургийг Б.Мөнхтуг
  • Дундговь аймаг, Сайнцагаан сум
    ЗАВА ДАМДИН ГАВЖ
    2007 онд байгуулсан.
  • Хамарын хийд, Өвгөн суварга
    ЛОВОН БАДАМЖУНАЙ
    Буддын шашны Улааны урсгалыг үндэслэгч
  • Дорноговь, Хүслийн хар уул
    ХАНБАЯНЗҮРХ УУЛ
    Зургийг Б.Батбаяр
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    ХАНГАЛ БУРХАДЫН СҮМ
    Амарбаясгалант хийд
  • Богд хааны ордон музей
    СҮМИЙН ДЭЭВЭР
    Махранзын сүм
  • Амарбаясгалант хийд
    АЮУШИЙН СҮМ
    Сэлэнгэ, Баруунбүрэн сум
  • Дорноговь аймаг
    ХАМАРЫН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Төв аймаг, Борнуур сум
    АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД
    Зургийг Н.Цолмон

13. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

ШАШНЫ НАЙМАН ТАХИЛ

Буддын шашинд маш их алдаршсан тахил бөгөөд дотоод бэлгэдэл утга нь эгэл хүн хэрхэн Буддын шашинд орж, ном сонсон сайжирч, улмаар гэгээрлийг олдогийг зааж байдаг. Санскрит хэлнээ Аштамангала гэх бөгөөд Ашта нь найман, Мангала нь өлзийт гэсэн утгатай. Эдгээр өлзийт найман тахилын бэлгэдэл нь:

Эрдэнийн шүхэр: Бурхан болж гэгээрэхийн тулд хүн Буддын шашинд орох  ёстойг бэлгэднэ. Халуун нар болон хур борооноос халхалах учиртай шүхэр нь эгэл хүн Буддын шашинд орж авралд нь багтсанаар нисваанисын халуун энэлэн болон гурван муу заяаны зовлонгоос халхалагдах, аврагдахыг бэлгэддэг. Тэгэхээр эхлээд хүн Буддын шашинд орох хэрэгтэй ажээ. 

Хос загас: 
Тунгалаг уснаа дураар сэлэх хос алтан загас нь Буддын шашинд ингэж орсон хүн буяны анд нөхөдтэйгээ эв найртай, энх амгалан байж, бодь зам мөрөөр явах ёстойг бэлгэддэг.


Бумба:
 Дундаршгүй эд баялаг, эрдэнэсийг агуулах бумба нь буддын шашинтан гадаад эд баялгаас илүү дотоод эд баялаг болох хутагтын долоон эд баялгийг чухалчлан хэрэглэх ёстойг заадаг.  Хутагтын эд баялагт: сүсэг, шагшаабад, номонд шамдах, бусдад туслах, ичгүүр, сонжуур, билгүүний эд баялаг багтдаг.

Бадам цэцэг: Ус шаварнаас ургасан боловч ус шавраар эс бохиртсон бадам цэцэг нь ариун явахыг бэлгэдэх бөгөөд эгэл хүн хэдий зовлонт орчлонд байгаа боловч бодь мөрд орсноор дотроосоо аажим аажмаар ариусан гэгээрэх учиртайг заан сануулдаг.

Цагаан лавай: Нар зөв гурав эргэсэн цагаан лавай нь Бурхны хоолойд гурван зураас байдагтай адил тул бурхны зарлиг, ном, эрдэнийг бэлгэднэ. Бурхны шашинтай хүн ном сургаалийг эрхэм болгон улмаар өөртөө ном эрдэнийг буй болгосноор л зовлонгоос шууд аврагдах учиртайг заадаг.

Өлзий утас: Гэгээрсэн бурхны зүрхэн тус газар байх бөгөөд энэ нь бурхны олсон санаанд багтамгүй эрдмийг, ялангуяа үйлийн үрийг бүрэн төгс мэдэх билгүүн ухааныг бэлгэднэ.

Ялалтын бадаан буюу жанцан: Дөрвөн их шумнас тухайлбал, үхлийн эзний шумнас, цогцын шумнас, мунхаг тэргүүтэн хамаг нисваанисын түйтгэрийн шумнас болон тэнгэрийн хүүгийн шумнас нарыг Бурхан бээр ялан гэгээрснийг бэлгэднэ. Өлзий утас болон ялалтын бадаанаар бэлгэдсэн Бурхны нийт бусын эрдмүүдийг гагцхүү өөрийн сэтгэлд ном эрдэнийг бий болгосноор л олдог ажээ.

Найман хигээст алтан хүрд: Ингэж бурхны нийт бусын эрдэм чадлыг олсноор хамаг амьтныг зовлонгоос нь гэтэлгэх чадалтай болдог. Бурхны эрдэм чадлаас амьтанд хамгийн их тустай нь ном сургааль айлдах  явдал тул түүнийг номын хүрдээр бэлгэднэ. Найман хигээс нь хутагтын найман мөрөөр явснаар эгэл амьтан бурхан болон гэгээрэхийг заадаг.