• Архангай, Цэцэрлэг хот
    ЗАЯЫН ГЭГЭЭНИЙ ХҮРЭЭ
    Зургийг Б.Мөнхтуг
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД
    Зургийг Б.Мөнхтуг
  • Горхи Тэрэлжийн БЦГ
    АРЪЯАБАЛЫН СҮМ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ШАНХЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь, Ханбогд сум
    ДЭМЧОГИЙН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЭРДЭНЭЗУУ ХИЙД, 108 СУВАРГА
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь аймаг
    ЭНЕРГИЙН ТӨВ
    Хамарын хийд
  • Дундговь, Сайхан-Овоо сум
    ОНГИЙН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    АЛТАН СУВАРГА
    Эрдэнэзуу хийд
  • Хэнтий, Өмнөдэлгэр сум
    БАЛДАНБАРАЙВУН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Шивээт Улаан уул, Өвөрхангай, Архангай аймгийн зааг
    ТӨВХӨН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ГУРВАНЗУУ
    Эрдэнэзуу хийдийн цогчин сүм
  • Төв, Эрдэнэ сум
    ГҮНЖИЙН СҮМ
    Зургийг Б.Ариунболд
  • Дорнод, Халхгол сум
    ИХ БУРХАНТ ЦОГЦОЛБОР
    Зургийг Ж.Жаргалсайхан
  • Төв, Зуунмод хот
    МАНЗУШИРЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Булган, Бүрэгхангай ба Хишиг-Өндөр сумын зааг
    ЭРДЭНЭХАМБЫН ХИЙДИЙН ТУУРЬ
    Жаргалант хайрхан уулын ам
  • Амарбаясгалант хийд
    БОГД ЗОНХОВЫН СЭРЭГ ДҮР
    Зургийг Б.Мөнхтуг
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЦОГТ-АСАР СҮМИЙН ТУУРЬ
    Эрдэнэзуу хийд
  • Амарбаясгалант хийд
    ЖАРУН ХАШОР СУВАРГА
    Зургийг Б.Мөнхтуг
  • Дундговь аймаг, Сайнцагаан сум
    ЗАВА ДАМДИН ГАВЖ
    2007 онд байгуулсан.
  • Хамарын хийд, Өвгөн суварга
    ЛОВОН БАДАМЖУНАЙ
    Буддын шашны Улааны урсгалыг үндэслэгч
  • Дорноговь, Хүслийн хар уул
    ХАНБАЯНЗҮРХ УУЛ
    Зургийг Б.Батбаяр
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    ХАНГАЛ БУРХАДЫН СҮМ
    Амарбаясгалант хийд
  • Богд хааны ордон музей
    СҮМИЙН ДЭЭВЭР
    Махранзын сүм
  • Амарбаясгалант хийд
    АЮУШИЙН СҮМ
    Сэлэнгэ, Баруунбүрэн сум
  • Дорноговь аймаг
    ХАМАРЫН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Төв аймаг, Борнуур сум
    АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД
    Зургийг Н.Цолмон

13. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

ӨВГӨН СУВАРГА

1823 онд Өвөрбаясгалант Хамарын хийддээ газар орныг тэтгэх их суварга бүтээсэн. Анхны суваргын өндөр ба өргөн нь тус бүр 15 алд байжээ. Жил жилийн цагаан сараар элдэв дарцаг, хадаг зэргээр чимж, бурхадын дүр хийморийн бэлгэдлийг байрлуулан тусгай зан үйл гүйцэтгэдэг байжээ. Өвгөн суварга нь 115 жилийн дараа 1938 онд Хамарын хийдийг нураахад эвдэгдэн нурсан ажээ. 1990 оноос тус хийдийг хурал номын үйл сэргээж хийдийн орчны үл хөдлөх дурсгалуудыг сүсэгтэн олны дэмжилгээр дахин бүтээн цогцлоож байна. Үүний нэгээхэн нэсэг нь энэхүү Өвгөн суваргыг дахин цогцлоосон үйл хэрэг байв.

Эдүгээ сэргээн босгосон Өвгөн суваргын өндөр нь 32м, суурийн голч нь 32м бөгөөд тал талдаа язгуурын таван бурханы дүр бүхий монгол гэр хэлбэртэй, дээд цамхаг нь төмөр хийцтэй, оройдоо монгол түмний шүтээн соёмботой, доод суурийн хэсэгтээ баатар дагинасын дүр бүхий чулуун сийлбэр ханатай, олон бүтээлч бодьсадва нарын дүрийг залсан мөргөлийн танхимтай их шүтээн юм.

Монголын анхдугаар дүрийн өндөр гэгээн Занабазарын намтар түүхээ, түүний гүн бясалгалын агаарт бүх монголчуудын амин шим нэгдэн хураагдаж, улмаар бурханы номын лугаа хагацалгүй явахын бэлгэдэл болж өөрөө аяндаа тодорсон тул “Соёмбо ” хэмээн нэрийдэх болсоныг монгол түмэн сайн мэдэх билээ. Монголчууд энэхүү соёмбоо дээдлэж явсан цагт Бурханы номоос хагацахгүйгээр үл барам, хэзээ ямагт туурга тусгаар явах болно  хэмээн айлдсан тухай ч бас бий. Энэ мэт олон зүйл учир шалтгааны улмаас дээдсийн зарлигийг баримтлан эл суваргын оройд эрхэм бэлгэдэл болгон оршоосон байна.

Гэр хэлбэрийн тухайд бүхэл үеийн туршид монголчуудын орон гэр болсоор ирсэн тул үүнийг арван зүг, гурван цагийн хамаг Бурхан, Бодьсадва нарт “Бурханы орон” болгон өргөхийн сацуу Монгол орон хэзээ ямагт дээдийн номын орон газар байх болтугай хэмээн ерөөлийг хамтатган өргөж буй утга учир юм. Монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг гэр таван ханатай байдаг. Тиймээс суваргын их биеийг таван ханатай гэрээр бэлгэдэж түүний хана тус бүрд язгуурын таван бурханыг залжээ. Эдгээр таван бурханы ачаар  “хамаг амьтан бурханы номын үнэн мөнд жаргах болтугай” хэмээн бэлгэдэн залсан.

Суварганы дотор хананд Ловон Бадмажунай бурханы найман хувилгаан дүр голлосон Энэтхэгийн 81 шидтэний цадиг түүх болон Ноён хутагтын нууцын хоёр дүрийг бүтээн залсан гэдэг. Хаалганы зүүн талд Бурхан багшийн нэгэн  бодьсадва дүр болох эрдэнийн зааныг эрхшээгч, баруун талд урт насны бэлгэдэлт цагаан өвгөний дүрийг бүтээжээ. Гол баганын өмнө зүгт эе эвийн бэлгэдэл эвтэй дөрвөн амьтан, баганыг тойроод тахил өргөсөн таван дагинасын дүрийг бүтээн нууц тарний ёсны ил болон далд бэлгэдэл бүгдийг жигдэлсэн байна. Суварга урт нас, удаан жаргал, өлзий учрал бүхий уртыг шингээсэн Их соёмбот ёслолын хаалгатай.