• Архангай, Цэцэрлэг хот
    ЗАЯЫН ГЭГЭЭНИЙ ХҮРЭЭ
    Зургийг Б.Мөнхтуг
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД
    Зургийг Б.Мөнхтуг
  • Горхи Тэрэлжийн БЦГ
    АРЪЯАБАЛЫН СҮМ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ШАНХЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь, Ханбогд сум
    ДЭМЧОГИЙН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЭРДЭНЭЗУУ ХИЙД, 108 СУВАРГА
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь аймаг
    ЭНЕРГИЙН ТӨВ
    Хамарын хийд
  • Дундговь, Сайхан-Овоо сум
    ОНГИЙН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    АЛТАН СУВАРГА
    Эрдэнэзуу хийд
  • Хэнтий, Өмнөдэлгэр сум
    БАЛДАНБАРАЙВУН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Шивээт Улаан уул, Өвөрхангай, Архангай аймгийн зааг
    ТӨВХӨН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ГУРВАНЗУУ
    Эрдэнэзуу хийдийн цогчин сүм
  • Төв, Эрдэнэ сум
    ГҮНЖИЙН СҮМ
    Зургийг Б.Ариунболд
  • Дорнод, Халхгол сум
    ИХ БУРХАНТ ЦОГЦОЛБОР
    Зургийг Ж.Жаргалсайхан
  • Төв, Зуунмод хот
    МАНЗУШИРЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Булган, Бүрэгхангай ба Хишиг-Өндөр сумын зааг
    ЭРДЭНЭХАМБЫН ХИЙДИЙН ТУУРЬ
    Жаргалант хайрхан уулын ам
  • Амарбаясгалант хийд
    БОГД ЗОНХОВЫН СЭРЭГ ДҮР
    Зургийг Б.Мөнхтуг
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЦОГТ-АСАР СҮМИЙН ТУУРЬ
    Эрдэнэзуу хийд
  • Амарбаясгалант хийд
    ЖАРУН ХАШОР СУВАРГА
    Зургийг Б.Мөнхтуг
  • Дундговь аймаг, Сайнцагаан сум
    ЗАВА ДАМДИН ГАВЖ
    2007 онд байгуулсан.
  • Хамарын хийд, Өвгөн суварга
    ЛОВОН БАДАМЖУНАЙ
    Буддын шашны Улааны урсгалыг үндэслэгч
  • Дорноговь, Хүслийн хар уул
    ХАНБАЯНЗҮРХ УУЛ
    Зургийг Б.Батбаяр
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    ХАНГАЛ БУРХАДЫН СҮМ
    Амарбаясгалант хийд
  • Богд хааны ордон музей
    СҮМИЙН ДЭЭВЭР
    Махранзын сүм
  • Амарбаясгалант хийд
    АЮУШИЙН СҮМ
    Сэлэнгэ, Баруунбүрэн сум
  • Дорноговь аймаг
    ХАМАРЫН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Төв аймаг, Борнуур сум
    АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД
    Зургийг Н.Цолмон

13. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

МОНГОЛ ДАХЬ ИСЛАМЫН ШАШИН

Их Монгол Улсын үед Нийслэл Хархорум хотод исламын шашин, ислам хүмүүсийн эрхэлдэг худалдааны зах, гар урлалын үйлдвэрлэлүүд цэцэглэн хөгжиж байжээ. Тухайн үеийн монголын хаад шашин шүтлэг, зан заншил өөр 126 сая хүн ардыг байлдан дагуулахдаа тэдний шашин шүтлэгийг хүндэтгэн үзэж хавчин гадуурхаагүй учраас исламын шашны сүм хийдүүд олноор байгуулагдаж байжээ.


1917 оны үед Богд хаант Монгол улсад 21 мянган хасаг иргэд харъяалагдаж байв. Хожим 1930-аад онд Шинжаанаас казах иргэд олноороо нүүдэллэн ирснийг цэгцэлж 1940 онд Баян-Өлгий аймгийг байгуулжээ. Казахууд өөрийн гэсэн оршин суух нутагтай болж, шашин соёлоо шүтэх боломжтой болсон хэдий ч социализмын замаар замнаж буй монгол оронд шашингүй үзлийг номлож, сүм хийдийн үйл ажиллагааг эрс хориглосон тул казах иргэд ч мөн адил шашин соёлоо орхижээ.


1990 онд Ардчилсан хувьсгал ялснаар казах иргэдийн шашин шүтлэг сэргэж Монгол дахь анхны исламын шашны байгууллага болох “Монголын мусульманы нийгэмлэг” байгуулагджээ. Тус нийгэмлэг нь 1990 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод байгуулагдсан бөгөөд тухайн үед Ардын Их Хурлын депутат байсан К.Сайраныг тэргүүнээр нь сонгож, Баян-Өлгий дэх салбар зөвлөлийн тэргүүнээр А.Шакей, анхны имамаар А.Рахат нар сонгогджээ. Мөн 1990 онд Казахстан улсын шашны дээд сургуульд анхны дөрвөн оюутныг илгээсэн бөгөөд тэд төгсөж ирснийхээ дараа Монгол дахь Исламын шашны зохион байгуулалт, сургалт боловсролын үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулжээ.


1992 оны 11 дүгээр сард шинэ үеийн ислам шашны анхны сүм байгуулагдсанаар Монгол дахь исламын шашны төв болж бусад сүмүүдийн шашин мөргөл, үйл ажиллагааг удирдан зохицуулдаг болжээ. Тэр сүм Абу Бакир Сыддых Хазретийн нэрэмжит бөгөөд түүнийг Пакистан гаралтай Англи иргэн Исмайл Бухудда хөрөнгө гарган бариулжээ. Мөн Монголын бурханы шашны төв Гандантэгчэнлин хийд 1.5 сая төгрөгийн хандив өргөжээ. 1990 оноос хойш Нийслэл Улаанбаатар хот, Баян-Өлгий, Ховд, Увс, Орхон, Дархан, Хэнтий, Налайх, Төв аймагт нийтдээ 33 мусульманы мөргөл үйлддэг газар байгуулагдсан байна.  


Саудын Арабын Мекка хот дахь дэлхийн мусулманьчуудын ариун шүтээн болох Кагба сүмд жилд нэг удаа мөргөл үйлдэх шашны ариун үүрэг бүхий зан үйл хаж мөргөлд казахын мөргөлчид зохион байгуулалттайгаар оролцож ирсэн бөгөөд 1989-2011 оны хооронд нийт 22 удаагийн их мөргөлд 300 гаруй мусульманчууд очиж мөргөжээ. Энэ нь Монгол улсад ислам шашин уламжлалт ёс жаягаараа сэргэж улам бүр чөлөөтэй дэлгэрч байгаагийн тод жишээ юм.


1990-2011 онд 1100 гаруй залуучууд исламын шашинтай оронд суралцаж шашны болон иргэний боловсрол эзэмшжээ. Ислам шашны нэгэн чухал зан үйл бол эрэгтэй хүүхдийн хөвч хөндөх зан үйл бөгөөд 1990 оноос хойш жил бүр зохион байгуулж мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагын оролцоотойгоор гүйцэтгэж иржээ. Хаж мөргөлийн дараа болдог Ид Аль Адха буюу малаар тахил өргөх их баяр ёслол, Ид Аль Фитр буюу мацаг барих ёслол (10 дугаар сард болдог) зэргийг Монгол дахь ислам шашинтангууд өргөн дэлгэр зохион байгуулдаг. Монголын казахуудын дунд ислам шашны уламжлалт боловсролыг эзэмшсэн имам нар 1930-аад оны үед тасарсан бөгөөд исламын шашны судар кораныг хүүхэд залуучуудад судлуулахын тулд араб үсгийн түр курс зэргийг байнга хичээллүүлж иржээ. Судалгаанаас үзэхэд Баян-Өлгий аймгийн хүн амын 83.5 хувь нь исламын шашинтай ажээ.

 

Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном