13. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

ШАЛШИ БУРХАН

Монголоор Дөрвөн нүүрт хэмээнэ. Шашныг хамгаалагч Арван хангал бурхадын нэг бөгөөд Дэмчог бурханаас хувилан төрсөн номын сахиус ажээ. Догшин дөрвөн тэргүүнтэй, тэргүүн бүр улаан цагаанаар эргэлдсэн гурван мэлмийтэй, ам бүрээс нь дөрвөн соёо цухуйсан, хөмсөг сахал нь гал мэт бадарсан, тэргүүнийх нь үс дээш өрвийн боссон, тус бүрдээ таван хохимой толгойн чимэгтэй, бэлхүүсээрээ хорт могойг бүслэн хүлсэн, барын арьсан хормогч өмссөн, хохимой хэлхсэн эрихэн зүүлттэй, зах хязгааргүй хоосон агаар дунд хар бараан гурвалжин хүрээн дотор дайсан этгээдийн цусан далайн голд, бадамлянхуа цэцэг суурин дээр шашны тэрсүүтнүүдийг гишгэлэн босоо дүрээр заларсан байдаг.

 


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.






ТОО
0
0
0