13. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

ЧОЙЖИН ЛАМ

YIII Богд гэгээний төрсөн дүү Лувсанхайдав нь 1872 онд Төвдийн Шалао хэмээх газарт Гончигцэрэнгийн тавдугаар хүү болон мэндэлж, 1874 онд Монголд иржээ.  1883 оны үед Богд гэгээний багш Ёнзонхамба хэмээх Төвд лам Лувсанхайдавт Чойжин сахиус оршиж байгааг шинжиж мэдээд 1884 онд Төвдөөс чойжин Сэтээвийг урьж Лувсанхайдавыг чойжин болгох үйл явдлыг удирдуулжээ. Хэдэн жилийн бэлтгэл хийж, чойжин болох эрдэм сурсны дүнд өөрийн гол шүтээн Найчүнчойжин, Зимэрчойжин, Доржшүгдэн зэрэг догшин сахиуснуудын сүнсийг дуудаж сахиус онгодоо залж, эдгээр сахиусныхаа тусламжтайгаар ид шидийг үзүүлэн, далдыг харж, алс ирээдүйн аливаа зүйлийг урьдчилан зөгнөж, төр шашны хэрэг, улс орноо хамгаалан ад зэтгэрийн хорыг үлдэн хөөдөг байжээ. YIII Богд гэгээн Манжийн дарлалаас ангижирч тусгаар улс байгуулах түүхэн чухал үйл явдлын талаар ч чойжин ламаар сахиус буулган асууж, хожим улсаа байгуулсны дараа чойжин Лувсанхайдавт “...чин сүсэгт гүртэмбэ, гүжир хамба эрдэнэбилэгт, тунгалаг бишрэлт хутагт” хэмээх цол олгож, хутагтын тамга, чойжин сахиусны тамга, өршөөлийг хөгжүүлэгч сүмийн тамга зэргийг тус тус шагнаж байжээ. Чойжин лам 1918 онд чойжин бууж байх үедээ ухаан алдан жанч халсан гэдэг.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0