• Архангай, Цэцэрлэг хот
    ЗАЯЫН ГЭГЭЭНИЙ ХҮРЭЭ
    Зургийг Б.Мөнхтуг
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД
    Зургийг Б.Мөнхтуг
  • Горхи Тэрэлжийн БЦГ
    АРЪЯАБАЛЫН СҮМ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ШАНХЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь, Ханбогд сум
    ДЭМЧОГИЙН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЭРДЭНЭЗУУ ХИЙД, 108 СУВАРГА
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь аймаг
    ЭНЕРГИЙН ТӨВ
    Хамарын хийд
  • Дундговь, Сайхан-Овоо сум
    ОНГИЙН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    АЛТАН СУВАРГА
    Эрдэнэзуу хийд
  • Хэнтий, Өмнөдэлгэр сум
    БАЛДАНБАРАЙВУН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Шивээт Улаан уул, Өвөрхангай, Архангай аймгийн зааг
    ТӨВХӨН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ГУРВАНЗУУ
    Эрдэнэзуу хийдийн цогчин сүм
  • Төв, Эрдэнэ сум
    ГҮНЖИЙН СҮМ
    Зургийг Б.Ариунболд
  • Дорнод, Халхгол сум
    ИХ БУРХАНТ ЦОГЦОЛБОР
    Зургийг Ж.Жаргалсайхан
  • Төв, Зуунмод хот
    МАНЗУШИРЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Булган, Бүрэгхангай ба Хишиг-Өндөр сумын зааг
    ЭРДЭНЭХАМБЫН ХИЙДИЙН ТУУРЬ
    Жаргалант хайрхан уулын ам
  • Амарбаясгалант хийд
    БОГД ЗОНХОВЫН СЭРЭГ ДҮР
    Зургийг Б.Мөнхтуг
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЦОГТ-АСАР СҮМИЙН ТУУРЬ
    Эрдэнэзуу хийд
  • Амарбаясгалант хийд
    ЖАРУН ХАШОР СУВАРГА
    Зургийг Б.Мөнхтуг
  • Дундговь аймаг, Сайнцагаан сум
    ЗАВА ДАМДИН ГАВЖ
    2007 онд байгуулсан.
  • Хамарын хийд, Өвгөн суварга
    ЛОВОН БАДАМЖУНАЙ
    Буддын шашны Улааны урсгалыг үндэслэгч
  • Дорноговь, Хүслийн хар уул
    ХАНБАЯНЗҮРХ УУЛ
    Зургийг Б.Батбаяр
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    ХАНГАЛ БУРХАДЫН СҮМ
    Амарбаясгалант хийд
  • Богд хааны ордон музей
    СҮМИЙН ДЭЭВЭР
    Махранзын сүм
  • Амарбаясгалант хийд
    АЮУШИЙН СҮМ
    Сэлэнгэ, Баруунбүрэн сум
  • Дорноговь аймаг
    ХАМАРЫН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Төв аймаг, Борнуур сум
    АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД
    Зургийг Н.Цолмон

13. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

ГОНГОР БУРХАН

Монголоор Цагаан итгэлт гэнэ. Шашныг хамгаалагч арван  хангал бурхадын нэг бөгөөд Махагал бурхадын төрөлд багтдаг. Саад тотгорыг арилган, эд хөрөнгийг арвижуулагч бурхан юм. Цагаан өнгөөр дүрслэгдсэн догшин ширүүн дүртэй боловч үл мэдэг инээвхийлэн мишээсэн царайтай, тэргүүн дээрээ бурхан залсан, эрдэнийн хонхоор биеэ чимсэн, их галан дунд бадамлянхуа цэцгэн сэнтий дээр залран зогссон, авралын зургаан мутартай бурхан юм. Баруун дээд мутартаа чандмань эрдэнэ, зүүн дээд мутартаа эрдэнээр дүүрэн гавал, дунд хоёр мутартаа ядуу хоосныг арилгагч очир дигүг, гурван ертөнцийг сүрээр дарагч гурван үзүүрт сэрээ, доод талын хоёр мутартаа дагинасыг дуудах хонх, гох дэгээг тус тус барьсан байна. Хоёр өлмий тус бүрээр Ганэшя хэмээх заан бурханг гишгэсэн байдаг ба энэ нь Ганэшя бурханыг ч бодсоныхоо дагуу дийлэх хүч чадалтай гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Монголчуудын дунд “Баян Гонгор” хэмээн нэрлэгддэг. Гонгор сахиусыг урин залж хүндэтгэл үзүүлэхдээ түүний нөхөр, найз бурхадад адилхан өргөл хүндэтгэл үзүүлэх учиртай. Гонгорын бумба тахих зан үйлийг Сэлэнгэ аймагт байх Амарбаясгалант хийд, Дундговь аймагт байх Дэлгэрийн Чойрын хийд хэмээх хоёр хийд үйлддэг.

1994 онд Амарбаясгалант хийдэд  Төвдийн их лхаарамба Гүридава Ренбүчэ Гонгор бурханы бумбыг монголын ард түмний төлөө аравнайлсан байна. Гонгорын бумбын хурлыг жилд нэг удаа хийж тахидаг бөгөөд бумбыг нь нарийн дэг жаягаар бүтээдэг. Есөн эрдэнэ, ховор эмийн ургамал, арц хүж, цай гэх мэт нандин зүйлүүдийг аравнайлан хийх бөгөөд бүтээлгэсэн эзэн нь бумбандаа хир буртаг оруулахгүй, хамаагүй энд тэнд авч явалгүйгээр авдар юмуу хайрцганд хийж, жилд нэг удаа гарган тахидаг байна. Гонгор бурхан өөрөө цагаан бурхан учраас ихэвчлэн бумбыг цалин цагаан мөнгөөр бүтээдэг.

Тахихдаа доторхи идээ будаа болон бусад зүйлсээ шинээр сольж хийн аравнайлуулдаг ёстой ажээ. Хэдийгээр “баяжихын бумба” хэмээн шүтдэг ч зөвхөн ганц амин хувиараа баяжих тухай бодож тахивал буруу болдог байна. Нутаг орон, хүн ард бүгдийнх нь буян хишиг арвижиж, эд хөрөнгө элбэг дэлбэг болохыг ерөөн хүсдэг. Гонгор бурханы бумбыг тахиулаад ашиг орлого олж байвал тэр мөнгөнөөсөө хурал ном хуруулах, сүм хийдэд өргөл барьц өргөх, суварга бүтээх зэрэг үйлнээ сэтгэл харамгүй зориулах ёстой бөгөөд бумбыг хөдөлгөж, сэгсчиж, хазайлгаж болдоггүй. Идээ будаа бүхий хайрцган дотор бумбыг хөдөлгөөнгүй байрлуулаад хүндэтгэлтэй газар залахдаа үүд рүү харуулан голлуулж болдоггүй ажээ. Гонгор бурханы зүрхэн тарни нь “Ум гүрү маха гала ахри ниса сэди за” бөгөөд амирлуулан номхотгож, эд баялгийг эрхэн дор хурааж, буян заяаг дэлгэрүүлнэ.

Эх сурвалж: Монгол орны лавлах