13. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

СУНАЖ МӨРГӨХ

Мөргөж байгаа хүн бардам сэтгэлээ номхотгож, сайн сайхан чанараа улам ихээр оршоож, урьд хураасан буруу үйлээс ангижрахыг хүсэж байна гэсэн үг юм.  Бүх биеэр газар гүйцэд хүргэж мөргөх үедээ толгой дээрээ алга хавсрах бөгөөд дух магнайгаа газар хүргэн мөргөдөг. Хоёр гараа хавсрахдаа гарын алганы хонхорыг яг нийлүүлж болдоггүй байна. Алганы хонхорын хоосон зай нь бурхан номын лагшин, түүний үндэс болох хоосон чанарыг бэлгэдсэн байдаг. Хурууны үзүүрүүдийг нийлүүлэн сарнай цэцэг дэлбээгээ хумих мэт болгон залбирдаг. Гаднаас нь харахад чандмань эрдэнэ мэт хэлбэрийг үүсгэвэл их нигүүлсэхүйг бэлгэддэг. Мөргөн залбирч байгаа хүний “би” гэх бардам сэтгэл гээгдэн өөрийн буруу сэтгэлийг засан залахад тустай байдаг.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
ТОО
0
0
0