• Архангай, Цэцэрлэг хот
    ЗАЯЫН ГЭГЭЭНИЙ ХҮРЭЭ
    Зургийг Б.Мөнхтуг
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД
    Зургийг Б.Мөнхтуг
  • Горхи Тэрэлжийн БЦГ
    АРЪЯАБАЛЫН СҮМ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ШАНХЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь, Ханбогд сум
    ДЭМЧОГИЙН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЭРДЭНЭЗУУ ХИЙД, 108 СУВАРГА
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь аймаг
    ЭНЕРГИЙН ТӨВ
    Хамарын хийд
  • Дундговь, Сайхан-Овоо сум
    ОНГИЙН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    АЛТАН СУВАРГА
    Эрдэнэзуу хийд
  • Хэнтий, Өмнөдэлгэр сум
    БАЛДАНБАРАЙВУН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Шивээт Улаан уул, Өвөрхангай, Архангай аймгийн зааг
    ТӨВХӨН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ГУРВАНЗУУ
    Эрдэнэзуу хийдийн цогчин сүм
  • Төв, Эрдэнэ сум
    ГҮНЖИЙН СҮМ
    Зургийг Б.Ариунболд
  • Дорнод, Халхгол сум
    ИХ БУРХАНТ ЦОГЦОЛБОР
    Зургийг Ж.Жаргалсайхан
  • Төв, Зуунмод хот
    МАНЗУШИРЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Булган, Бүрэгхангай ба Хишиг-Өндөр сумын зааг
    ЭРДЭНЭХАМБЫН ХИЙДИЙН ТУУРЬ
    Жаргалант хайрхан уулын ам
  • Амарбаясгалант хийд
    БОГД ЗОНХОВЫН СЭРЭГ ДҮР
    Зургийг Б.Мөнхтуг
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЦОГТ-АСАР СҮМИЙН ТУУРЬ
    Эрдэнэзуу хийд
  • Амарбаясгалант хийд
    ЖАРУН ХАШОР СУВАРГА
    Зургийг Б.Мөнхтуг
  • Дундговь аймаг, Сайнцагаан сум
    ЗАВА ДАМДИН ГАВЖ
    2007 онд байгуулсан.
  • Хамарын хийд, Өвгөн суварга
    ЛОВОН БАДАМЖУНАЙ
    Буддын шашны Улааны урсгалыг үндэслэгч
  • Дорноговь, Хүслийн хар уул
    ХАНБАЯНЗҮРХ УУЛ
    Зургийг Б.Батбаяр
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    ХАНГАЛ БУРХАДЫН СҮМ
    Амарбаясгалант хийд
  • Богд хааны ордон музей
    СҮМИЙН ДЭЭВЭР
    Махранзын сүм
  • Амарбаясгалант хийд
    АЮУШИЙН СҮМ
    Сэлэнгэ, Баруунбүрэн сум
  • Дорноговь аймаг
    ХАМАРЫН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Төв аймаг, Борнуур сум
    АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД
    Зургийг Н.Цолмон

13. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

МЭНГЭНИЙ ЗАСАЛ ХИЙХ

Хүний амьдралын есөн жилээр давтагдах хэмнэл нь мэнгэ юм. Эл зан үйлийг хүн бүр амьдралынхаа туршид есөн жил болоод тухайлбал 1, 10, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 82, 91, 100 насандаа тогтмол үйлдэх учиртай ажээ. Эдгээр насанд мэнгэ нь огторгуйд ургахыг мэнгэ голлох гэдэг. Мэнгэ голлох үед үхээрийн бузар, бохир идээ, ундаа, эд агуурс, лус савдаг, гараг эрхсийн хорлол, хэрүүлийн бузар гай барцад тохиолдож болох тул болгоомжтой байвал зохих ажээ. Мэнгэ тус бүрд засал байх бөгөөд эртний Энэтхэгээс уламжилсан байна. Нэг цагаан, хоёр хар, гурван хөх, дөрвөн ногоон, таван шар, зургаан цагаан, долоон улаан, найман цагаан, есөн улаан мэнгэ гэж байдаг. Мэнгэний засалд “мэнгэний гол” хэмээх номыг уншдаг. Мэнгэ болгонд харгалзах бурхан, тарни байдаг бөгөөд тэдгээрийг байнга уншиж байвал өлзийтэй гэнэ. Айсан үедээ айдсаа үргээхийн тулд, ямар нэгэн юмнаас сэжиглэсэн бол сэжгээ арилгахын тулд, баярласан бол буян хишгээ тогтоохын тулд өөрийн мэнгэний тарниа уншиж байх ёстой ажээ.