• Архангай, Цэцэрлэг хот
    ЗАЯЫН ГЭГЭЭНИЙ ХҮРЭЭ
    Зургийг Б.Мөнхтуг
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД
    Зургийг Б.Мөнхтуг
  • Горхи Тэрэлжийн БЦГ
    АРЪЯАБАЛЫН СҮМ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ШАНХЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь, Ханбогд сум
    ДЭМЧОГИЙН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЭРДЭНЭЗУУ ХИЙД, 108 СУВАРГА
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь аймаг
    ЭНЕРГИЙН ТӨВ
    Хамарын хийд
  • Дундговь, Сайхан-Овоо сум
    ОНГИЙН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    АЛТАН СУВАРГА
    Эрдэнэзуу хийд
  • Хэнтий, Өмнөдэлгэр сум
    БАЛДАНБАРАЙВУН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Шивээт Улаан уул, Өвөрхангай, Архангай аймгийн зааг
    ТӨВХӨН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ГУРВАНЗУУ
    Эрдэнэзуу хийдийн цогчин сүм
  • Төв, Эрдэнэ сум
    ГҮНЖИЙН СҮМ
    Зургийг Б.Ариунболд
  • Дорнод, Халхгол сум
    ИХ БУРХАНТ ЦОГЦОЛБОР
    Зургийг Ж.Жаргалсайхан
  • Төв, Зуунмод хот
    МАНЗУШИРЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Булган, Бүрэгхангай ба Хишиг-Өндөр сумын зааг
    ЭРДЭНЭХАМБЫН ХИЙДИЙН ТУУРЬ
    Жаргалант хайрхан уулын ам
  • Амарбаясгалант хийд
    БОГД ЗОНХОВЫН СЭРЭГ ДҮР
    Зургийг Б.Мөнхтуг
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЦОГТ-АСАР СҮМИЙН ТУУРЬ
    Эрдэнэзуу хийд
  • Амарбаясгалант хийд
    ЖАРУН ХАШОР СУВАРГА
    Зургийг Б.Мөнхтуг
  • Дундговь аймаг, Сайнцагаан сум
    ЗАВА ДАМДИН ГАВЖ
    2007 онд байгуулсан.
  • Хамарын хийд, Өвгөн суварга
    ЛОВОН БАДАМЖУНАЙ
    Буддын шашны Улааны урсгалыг үндэслэгч
  • Дорноговь, Хүслийн хар уул
    ХАНБАЯНЗҮРХ УУЛ
    Зургийг Б.Батбаяр
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    ХАНГАЛ БУРХАДЫН СҮМ
    Амарбаясгалант хийд
  • Богд хааны ордон музей
    СҮМИЙН ДЭЭВЭР
    Махранзын сүм
  • Амарбаясгалант хийд
    АЮУШИЙН СҮМ
    Сэлэнгэ, Баруунбүрэн сум
  • Дорноговь аймаг
    ХАМАРЫН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Төв аймаг, Борнуур сум
    АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД
    Зургийг Н.Цолмон

13. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

ХУТАГТЫН ДӨРВӨН ҮНЭН

Хутагтын дөрвөн үнэний тухай буддын гүн ухааны олон арван судар номонд тайлбарлан бичсэн байдаг. Тухайлбал, буддын сургаалийн цогцолбор Ганжуур, Данжуур, Эрдэнийн сан субашид, Эрдэнэ цогцолсон шастир зэрэг сударт тодруулан тайлбар хийсэн байдаг.

Зовлон үнэн (амьдралын төлөө шунана) Хүн болон аливаа амьд бүхэн энэ ертөнцөд төрөн буй болсноос эхлэн зовлон эдэлнэ. Учир нь мэдрэхүйн таван эрхтнээр ертөнцтэй харьцах харьцаа нь зовлон юм гэж үздэг. Төрөх зовлон, өсөх зовлон, өтлөх зовлон, дайсан зовлон, нөхөр зовлон, өвдөх зовлон, жаргах зовлон гэх мэтээр бүх үйл зовлон байдаг гэж үздэг.

Зовлонгийн шалтгаан үнэн (шалтгаан өөрөөсөө гарна) Амьтай бүхэн амьдралынхаа бүх хугацаанд амьдралд шунан зовлонгийн шалтгааныг буй болгож байдаг. Нэгэнт энэ ертөнцөд мэндэлсэн бүхэн ертөнцийг орхих, сайн дураар орхих чадваргүй байдаг тул амьдралд улам шунан дурлах болдог. Эл шунал нь инстикт байдлаар илэрч байдаг. Зургаа дахь мэдрэхүй болох сэтгэх чадвар нь хойд ба урд насны үйл болон сансрын хүрдийг үүсгэнэ. Сансарын хүрд нь шүтэн барилдахын ёсонд баригдахаас гадна энэ ертөнцөд материаллаг чанартай гэж үздэг. Чухамхүү үүнд үндэслэн кармагийн онол буюу үйлийн үрийн онол гарч ирнэ. Эндээс сүнс болон хойд урд нас гэсэн ойлголт бий болдог бөгөөд зовлонгийн шалтгаанаас хамааран сансарын хүрдэнд эргэн төрөх онол гардаг.

Зовлонг гэтлэх нь үнэн. (гэгээрэлд хүрснээр зовлонгоос ангижирна) Сансарын хүрднээс гарвал зовлонгоос бүрмөсөн ангижран нирваан болно гэж үздэг. Нирваан болох гэдэг нь туйлын тайвшрал буюу энх амгаланд хүрэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, дотоод ертөнцийг даван туулж амьдралын шуналаас ангижрах гэсэн үг юм. Буддын гүн ухааны сургаалаар ертөнц агшин бүрт өөрчлөгдөж байдаг гэж үздэг учир үүрд мөнхийн юмс гэж байдаггүй. Гэтэл хүн юмсыг мөнх мэт ойлгон шунан дурлаж байдаг учир сансарын хүрднээс гарч чаддаггүй. Үүнийг хөлгөний зарим сударт мунхагийн харанхуй гэж тодорхойлсон байдаг. Үүнийг гэтлэн гарсан бүхэн нирваан болж тайвшралын туйлыг олно гэж үздэг. Иймд зовлонг гэтлэн гарах нь үнэн байдаг гэж үзнэ.

Зовлонг гэтлэх арга зам үнэн. Зовлонг гэтлэх нь үнэн учир түүнийг гэтлэх арга зам гэж байдаг. Энэ арга замыг хутагтын найман шүүлт мөр гэдэг. Үүнд: Зөв үзэл, зөв эрмэлзэл, зөв үг яриа, зөв үйл явдал, зөв амьдрал, зөв чармайлт, зөв дурдатгал, зөв бясалгал болно. Зовлонгоос ангижрах эдгээр найман арга замыг амьдралын заавал биелүүлэх ёс суртахууны үндэс гэж үздэг. Хүний амьдралын бүх үйл нь үзэл, явдал, мөр гэсэн гурван хэсэгт дэс дараалан хуваагдан явагддаг. Өөрөөр хэлбэл, аливаа үйлийг хийхдээ эхлээд бодож боловсруулаад дараа нь үйлдээд эцэст нь үр дүнд хүрдэг гэсэн утга юм. Иймд хүн зөв үзэлтэй байвал үйл зөв буюу зовлон бага эдэлнэ гэсэн үг болно. Үүнээс үзэхэд зовлонгоос гарах зам үнэн болно.


Эх сурвалж: Монгол орны лавлах