• Архангай, Цэцэрлэг хот
    ЗАЯЫН ГЭГЭЭНИЙ ХҮРЭЭ
    Зургийг Б.Мөнхтуг
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД
    Зургийг Б.Мөнхтуг
  • Горхи Тэрэлжийн БЦГ
    АРЪЯАБАЛЫН СҮМ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ШАНХЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь, Ханбогд сум
    ДЭМЧОГИЙН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЭРДЭНЭЗУУ ХИЙД, 108 СУВАРГА
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь аймаг
    ЭНЕРГИЙН ТӨВ
    Хамарын хийд
  • Дундговь, Сайхан-Овоо сум
    ОНГИЙН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    АЛТАН СУВАРГА
    Эрдэнэзуу хийд
  • Хэнтий, Өмнөдэлгэр сум
    БАЛДАНБАРАЙВУН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Шивээт Улаан уул, Өвөрхангай, Архангай аймгийн зааг
    ТӨВХӨН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ГУРВАНЗУУ
    Эрдэнэзуу хийдийн цогчин сүм
  • Төв, Эрдэнэ сум
    ГҮНЖИЙН СҮМ
    Зургийг Б.Ариунболд
  • Дорнод, Халхгол сум
    ИХ БУРХАНТ ЦОГЦОЛБОР
    Зургийг Ж.Жаргалсайхан
  • Төв, Зуунмод хот
    МАНЗУШИРЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Булган, Бүрэгхангай ба Хишиг-Өндөр сумын зааг
    ЭРДЭНЭХАМБЫН ХИЙДИЙН ТУУРЬ
    Жаргалант хайрхан уулын ам
  • Амарбаясгалант хийд
    БОГД ЗОНХОВЫН СЭРЭГ ДҮР
    Зургийг Б.Мөнхтуг
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЦОГТ-АСАР СҮМИЙН ТУУРЬ
    Эрдэнэзуу хийд
  • Амарбаясгалант хийд
    ЖАРУН ХАШОР СУВАРГА
    Зургийг Б.Мөнхтуг
  • Дундговь аймаг, Сайнцагаан сум
    ЗАВА ДАМДИН ГАВЖ
    2007 онд байгуулсан.
  • Хамарын хийд, Өвгөн суварга
    ЛОВОН БАДАМЖУНАЙ
    Буддын шашны Улааны урсгалыг үндэслэгч
  • Дорноговь, Хүслийн хар уул
    ХАНБАЯНЗҮРХ УУЛ
    Зургийг Б.Батбаяр
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    ХАНГАЛ БУРХАДЫН СҮМ
    Амарбаясгалант хийд
  • Богд хааны ордон музей
    СҮМИЙН ДЭЭВЭР
    Махранзын сүм
  • Амарбаясгалант хийд
    АЮУШИЙН СҮМ
    Сэлэнгэ, Баруунбүрэн сум
  • Дорноговь аймаг
    ХАМАРЫН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Төв аймаг, Борнуур сум
    АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД
    Зургийг Н.Цолмон

13. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

ХООСОН ЧАНАР

Буддын гүн ухааны орчлон ертөнцийн үүсэл, бүтэц, хөгжлийн утга учир болоод зүй тогтлыг тайлбарладаг онол бол хоосон чанарын онол юм. Хоосон чанарын онолыг шинжлэх ухаан талаас нь тайлбарлавал энергийн онол болно. Хоосон чанар нь хоёрдмол шинж чанартай, энергийн хадгалагдах ба хувирах хууль гэсэн үг. Хоосон гэдэг нь нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй ч долгион хэлбэрээр оршигч биегүй бодит зүйлс. Жишээ нь, бид цахилгаан соронзон долгионыг харж чадахгүй ч түүнийг гэрэл, цахилгаан болгон ашигладаг. Гар бол харахад бодит зүйл, харин түүний хийж буй хөдөлгөөн нь хоосон, гэхдээ хөдөлгөөнөөрөө ямар нэгэн зүйлийг бүтээнэ, тэр нь чанар болно. Гэвч бодит ба хоосон хоёр нь дан дангаар оршиж чаддаггүй. Бодит гэхэд туйлын бодит байдаггүй, хоосон гэхэд туйлын хоосон байдаггүй гэсэн үг. Иймд орчлон ертөнцийн бүх юмс бодит ба хоосон гэсэн хосолмол үүсэл, бүтэцтэй. Үүнийг буддын гүн ухаанд хоосон чанар гэж нэрлэдэг. Тэгэхээр бодит чанар гэдэг нь хүний нүдэнд үзэгдэж гарт баригдах биет чанар, харин хоосон чанар гэдэг нь хүний нүдэнд үзэгддэггүй, гарт баригддаггүй, биет бус долгиолог чанар юм.