• Архангай, Цэцэрлэг хот
    ЗАЯЫН ГЭГЭЭНИЙ ХҮРЭЭ
    Зургийг Б.Мөнхтуг
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД
    Зургийг Б.Мөнхтуг
  • Горхи Тэрэлжийн БЦГ
    АРЪЯАБАЛЫН СҮМ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ШАНХЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь, Ханбогд сум
    ДЭМЧОГИЙН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЭРДЭНЭЗУУ ХИЙД, 108 СУВАРГА
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь аймаг
    ЭНЕРГИЙН ТӨВ
    Хамарын хийд
  • Дундговь, Сайхан-Овоо сум
    ОНГИЙН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    АЛТАН СУВАРГА
    Эрдэнэзуу хийд
  • Хэнтий, Өмнөдэлгэр сум
    БАЛДАНБАРАЙВУН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Шивээт Улаан уул, Өвөрхангай, Архангай аймгийн зааг
    ТӨВХӨН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ГУРВАНЗУУ
    Эрдэнэзуу хийдийн цогчин сүм
  • Төв, Эрдэнэ сум
    ГҮНЖИЙН СҮМ
    Зургийг Б.Ариунболд
  • Дорнод, Халхгол сум
    ИХ БУРХАНТ ЦОГЦОЛБОР
    Зургийг Ж.Жаргалсайхан
  • Төв, Зуунмод хот
    МАНЗУШИРЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Булган, Бүрэгхангай ба Хишиг-Өндөр сумын зааг
    ЭРДЭНЭХАМБЫН ХИЙДИЙН ТУУРЬ
    Жаргалант хайрхан уулын ам
  • Амарбаясгалант хийд
    БОГД ЗОНХОВЫН СЭРЭГ ДҮР
    Зургийг Б.Мөнхтуг
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЦОГТ-АСАР СҮМИЙН ТУУРЬ
    Эрдэнэзуу хийд
  • Амарбаясгалант хийд
    ЖАРУН ХАШОР СУВАРГА
    Зургийг Б.Мөнхтуг
  • Дундговь аймаг, Сайнцагаан сум
    ЗАВА ДАМДИН ГАВЖ
    2007 онд байгуулсан.
  • Хамарын хийд, Өвгөн суварга
    ЛОВОН БАДАМЖУНАЙ
    Буддын шашны Улааны урсгалыг үндэслэгч
  • Дорноговь, Хүслийн хар уул
    ХАНБАЯНЗҮРХ УУЛ
    Зургийг Б.Батбаяр
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    ХАНГАЛ БУРХАДЫН СҮМ
    Амарбаясгалант хийд
  • Богд хааны ордон музей
    СҮМИЙН ДЭЭВЭР
    Махранзын сүм
  • Амарбаясгалант хийд
    АЮУШИЙН СҮМ
    Сэлэнгэ, Баруунбүрэн сум
  • Дорноговь аймаг
    ХАМАРЫН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Төв аймаг, Борнуур сум
    АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД
    Зургийг Н.Цолмон

13. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

ТАМЫН ОРОН

Бие болон сэтгэлээр нүгэл үйлдсэн хүн там руу илгээгдэх бөгөөд там нь олон янз байна. Хилэнцийг зовоох там, биеийг хөрөөдөх, бие дээр татсан зураасаар хадаас шидэх там, мөчлөх, чимээгүй уйлах там, чангаар уйлах там, час халуун там, ам хамхихгүй там, тайвширдаггүй там, усан там, цэврүүт там, халаглан хашгирах там, шүдээ хавирах там, хагдран унах там, шүүгдэх там, бирдийн там гэж буй.

Халуун там: Халуун там нь дээрээс доош дараалсан найман тамтай. Дахин эдгэрэгч, хар шугамт, хураан эвдэгч, уйлан дуудагч, их уйлан дуудагч, халуун, маш халуун, Аюуш там хэмээнэ. Халуун тамын оронд уул гол бүгд улайдсан төмөр шиг байдаг. Нэг тохой хэрийн өндөр гал үргэлжид бадарч, хөндий хонхор бүр нь халуун хайлмал бодис бүхий нууртай. Модны мөчир хүртэл улайсгасан төмөр мэт байдаг. Хорт шувуу, араатан амьтан, ажилчин мангас, олон эрлэгээр дүүрсэн байна. Халуун тамд илгээгдэхээр зэхэгдэж буй зуурдын сүнс эхлээд хийсэн нүглийнхээ хэрээр маш их даардаг бөгөөд халуун тамыг хараад дулаацахын тулд өөрийн эрхгүй орж ирэн тэнд төрөл авдаг байна. Тамын гал нь энгийн галаас долоо дахин халуун ажээ. Дахин эдгэрэгч тамд төрсөн амьтад өөр хоорондоо дайсан мэт уралцаж, бие биенээ хатган алалдах бөгөөд үхсэн нэгнийг нь огторгуйгаас хүйтэн салхи үлээж дахин эдгэрүүлж босгож ирүүлээд мөн л урьдын адил алалдан тэмцэлдүүлдэг бөгөөд энэ нь эцэс төгсгөлгүй үргэлжлэх там юм. Хар шугамт тамд төрсөн амьтдын биед хар шугам татаж тэр татсан шугамын дагуу хөрөөгөөр хөрөөдөн, ооль хусуураар хусаж, хурц мэсээр тасдах гэх мэтээр тарчлаан зовоодог там ажээ. Хураан эвдэгч тамд хоорондоо тэмцэлдэж буй амьтдын голд бөөгнүүлэн оруулж мөргүүлэх, гишгэлүүлэх зэргээр хураан бөөгнүүлж алдаг там ажээ. Уйлан дуудагч тамд аймшигт олон амьтад хойноос нь хөөхөд цагаан байшин үзэгдэж, тэрхүү байшинд амь хоргодохоор ороход хаалгагүй төмөр байшин болон хувирч дотор гаднагүй галдан түймэрдэж гадагш гарах боломжгүй болгодог там ажээ. Их уйлан дуудагч там нь урьдах тамтай адил бөгөөд байшин нь хоёр давхар, тэнд төмөр бумба ба төмөр тогоонд чанах зэргээр тамладаг байна. Халуун тамд ирсэн амьтдыг төмөр шургааг юмуу гал бадарсан богино хурц жадаар зулайгаас хошного руу, хошногоноос зулай руу гартал цоолон бүх гэдэс дотрыг нь түлэн тамладаг. Маш халуун там нь халуун тамтай төстэй боловч гурван үзүүрт жадаар сүлбэдэг ажээ. Аюуш тамд ирсэн нь хэмжээлшгүй зовдог бөгөөд өчүүхэн ч амрах боломжгүй тарчлаадаг байна. Улайтгасан төмрөөр биеийг нь ороох, төмөр шигшүүрээр шигших, хэлэнд нь 500 гадас хатгах, зулын гол болгон асаах гэх мэтээр тамладаг ажээ. Эдгээр тамын төрөл асар хүнд хүчир зовлонтой бөгөөд хүний амьдралын 50 жил, дөрвөн махранзын хувьд нэг хоног юм. Дөрвөн махранзын 500 жил нь дахин эдгэрэгч тамын 1 өдөртэй тэнцэнэ. Энэ тамаас доош хоёр хоёр өдрөөр ахих ажээ.

Хүйтэн там: Цэврүүт там, цэврүү хагарагч там, ий тий тий там, жихүд там, шүдээ зуугч там, удвал цэцэг мэт хагарагч там, лянхуа цэцэг мэт хагарагч там, лянхуа мэт их хагарагч там гэх мэт найман тамаас бүрдэнэ. Хүйтэн тамын орны газар шороо, уул мөрөн нь цас мөстэй, хонгил хөндий цөөнтэй. Хүйтэн цасан шуургаар үргэлж шуурч байдаг, хүйтэн салхи нь арьс махыг нэвтлэн ясанд тултал дааруулдаг. Эдгээр там нь дээрээс доошлох тусам долоо дахин хүйтэрдэг байна. Эл тамд төрөгсөд зуурдын завсарт байхдаа маш их халууцдаг учраас хүйтэн тамын орныг хараад өөрийн эрхгүй очихыг хүсэж орж ирснээр энэ тамд төрөл олдог байна. Цэврүүт там нь хүйтэн учир биеийн гадна талаар битүү цэврүү үсэрдэг байна. Цэврүү хагарагч тамд бүх цэврүүнүүд нь хагардаг. Бүх биений шар ус нь хөлддөг. Ий тий тий тамд маш их даардаг учир ийнхүү дуу хадаан бахирдаг байна. Жихүд тамыхан урьдах тамаас илүү хүйтэн учир бахирч хашгирах хүчгүй болж хий дэмий л амандаа бувтнан дуугардаг байна. Шүдээ зуугч тамд даарахын эрхэнд дуугарч чадахгүй өөрийн эрхгүй шүднүүдээ хавирч эхэлдэг байна. Удвал мэт хагарах тамд бие нь тас хөлддөг учраас бие нь 4 юмуу 8 хуваагдан хагардаг байна. Лянхуа шиг хагарах тамд бие нь 100 хэсэг болон бутарч хагардаг байна. Лянхуа мэт ихээр хагарагч тамд хөлдсөн биеэс гадна эрхтэн бүр нь 100, 1000 болж бутран хагардаг байна.


Эх сурвалж: Монгол орны лавлах