• Архангай, Цэцэрлэг хот
    ЗАЯЫН ГЭГЭЭНИЙ ХҮРЭЭ
    Зургийг Б.Мөнхтуг
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД
    Зургийг Б.Мөнхтуг
  • Горхи Тэрэлжийн БЦГ
    АРЪЯАБАЛЫН СҮМ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ШАНХЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь, Ханбогд сум
    ДЭМЧОГИЙН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЭРДЭНЭЗУУ ХИЙД, 108 СУВАРГА
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь аймаг
    ЭНЕРГИЙН ТӨВ
    Хамарын хийд
  • Дундговь, Сайхан-Овоо сум
    ОНГИЙН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    АЛТАН СУВАРГА
    Эрдэнэзуу хийд
  • Хэнтий, Өмнөдэлгэр сум
    БАЛДАНБАРАЙВУН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Шивээт Улаан уул, Өвөрхангай, Архангай аймгийн зааг
    ТӨВХӨН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ГУРВАНЗУУ
    Эрдэнэзуу хийдийн цогчин сүм
  • Төв, Эрдэнэ сум
    ГҮНЖИЙН СҮМ
    Зургийг Б.Ариунболд
  • Дорнод, Халхгол сум
    ИХ БУРХАНТ ЦОГЦОЛБОР
    Зургийг Ж.Жаргалсайхан
  • Төв, Зуунмод хот
    МАНЗУШИРЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Булган, Бүрэгхангай ба Хишиг-Өндөр сумын зааг
    ЭРДЭНЭХАМБЫН ХИЙДИЙН ТУУРЬ
    Жаргалант хайрхан уулын ам
  • Амарбаясгалант хийд
    БОГД ЗОНХОВЫН СЭРЭГ ДҮР
    Зургийг Б.Мөнхтуг
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЦОГТ-АСАР СҮМИЙН ТУУРЬ
    Эрдэнэзуу хийд
  • Амарбаясгалант хийд
    ЖАРУН ХАШОР СУВАРГА
    Зургийг Б.Мөнхтуг
  • Дундговь аймаг, Сайнцагаан сум
    ЗАВА ДАМДИН ГАВЖ
    2007 онд байгуулсан.
  • Хамарын хийд, Өвгөн суварга
    ЛОВОН БАДАМЖУНАЙ
    Буддын шашны Улааны урсгалыг үндэслэгч
  • Дорноговь, Хүслийн хар уул
    ХАНБАЯНЗҮРХ УУЛ
    Зургийг Б.Батбаяр
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    ХАНГАЛ БУРХАДЫН СҮМ
    Амарбаясгалант хийд
  • Богд хааны ордон музей
    СҮМИЙН ДЭЭВЭР
    Махранзын сүм
  • Амарбаясгалант хийд
    АЮУШИЙН СҮМ
    Сэлэнгэ, Баруунбүрэн сум
  • Дорноговь аймаг
    ХАМАРЫН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Төв аймаг, Борнуур сум
    АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД
    Зургийг Н.Цолмон

13. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

СҮМ ХИЙД

Хийд гэдэг нь “хий-д суух”, “олноос тусгаарлах” гэсэн утгыг агуулдаг. Олон лам нар цуглаж, олон зуун сүсэгтэн орох багтаамжтай хурал номын үйл ажиллагаа явуулдаг газрыг хэлнэ. Гол дуган, дацан, мөргөлийн сүм, лам болгоны дуганаас бүрдэнэ. Гадуураа хэрмэн хашаатай боловч дотор байх гол шүтээний сүм нь тусдаа давхар хашаатай байдаг. Монголын сүм хийдүүд монгол, төвд, хятад маягийн хэлбэр загвараар голчлон баригдсан. Тухайлбал, Мэгжиджанрайсиг сүм нь төвд, монгол, хятадын уран барилгын загвараар, Эрдэнэзуу хийдийн ламрим сүм төвд, Чойжин ламын сүм нь япон загвараар, Чойжин ламын сүм музейн Энх-Амгалангийн сүм нь монгол уран барилгын загвараар баригджээ.

Гол сүм: Сүм хийд бүр өөрийн гэсэн шүтээнтэй байдаг. Шүтээнийг залсан сүмийг гол сүм гэх бөгөөд хойморт нь буддын шашныг үндэслэгч Бурхан багш, шарын урсгалыг үндэслэгч Богд Зонхов, эсвэл улааны урсгалыг үндэслэгч ловон Бадамжунай нарыг залсан байх нь түгээмэл. Сүм хийдийг анх байгуулахад аравнайлж залсан өөр бурханыг адилхан хоймор голлуулан байрлуулдаг бөгөөд тийнхүү залсан бурхан нь тухайн сүм хийдийн шүтээн болно. Дуган: Цөөн тооны лам нар ном хурж, сүсэгтэн олон ирж мөргөл үйлддэг газар.

Зурхайн сүм: Сүсэгтнүүдийн хувь заяаны зурхайг зурж, мэргэ төлөг айлтгадаг сүм.

Зуугийн сүм: Бурхан багшид зориулсан сүм бөгөөд хойморт нь бурхан багшийн өнгөрсөн, одоо, ирээдүйн дүрүүдийг ихэвчлэн залдаг. Бурхан багш, буддын шашны мандал бадралыг бэлгэдсэн бүхнийг байрлуулсан байдаг.

Мандалын сүм: Эмчилгээ, уламжлалт анагаах эрдэмд сургах сүм бөгөөд маарамба, бариач лам нар суудаг.

Махранзын сүм: Томоохон сүм хийдийн үүдэнд тусгай Махранзын сүм байрлаж, дотор нь сүм хийдийг дөрвөн зүгээс нь хамгаалж байдаг дөрвөн бурхан заларсан байдаг. Зүүн зүгийн хаан бурхан Ёлхорсүрэн, баруун зүгийн хаан Жамийсан, өмнө зүгийн хаан Пагжийбуу, хойд зүгийн хаан Намсрай нарыг зална.

Цогчин дуган: Тухайн хийдийн хамгийн том, олон хүний багтаамжтай, томоохон хурал ном, их уншлага явуулдаг гол сүмийг цогчин дуган гэдэг.

Энх-Амгалангийн сүм: Анхдугаар Богд Занабазарт зориулан барьсан сүмийг хэлдэг бөгөөд хойморт нь Занабазарын баримал, түүний шавь нарын урласан бурхад, Занабазартай холбоотой шашны эдлэл хэрэглэл мэтийг залсан байдаг.

Ядамын сүм: Нууц тарнийн сүмийг хэлэх бөгөөд хойморт нь Ядам буюу ид шидэнд төгс гэгээрсэн бурхадыг залсан байдаг. Зөвхөн нууц тарнийн ёсонд суралцсан лам хуврагууд бясалгал үйлдэх зорилгоор тус сүмийг байгуулж, арга билгийг илэрхийлсэн хос бурхадыг ихэвчлэн залсан байдаг.

Эх сурвалж: Монгол орны лавлах