• Архангай, Цэцэрлэг хот
    ЗАЯЫН ГЭГЭЭНИЙ ХҮРЭЭ
    Зургийг Б.Мөнхтуг
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД
    Зургийг Б.Мөнхтуг
  • Горхи Тэрэлжийн БЦГ
    АРЪЯАБАЛЫН СҮМ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ШАНХЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь, Ханбогд сум
    ДЭМЧОГИЙН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЭРДЭНЭЗУУ ХИЙД, 108 СУВАРГА
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь аймаг
    ЭНЕРГИЙН ТӨВ
    Хамарын хийд
  • Дундговь, Сайхан-Овоо сум
    ОНГИЙН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    АЛТАН СУВАРГА
    Эрдэнэзуу хийд
  • Хэнтий, Өмнөдэлгэр сум
    БАЛДАНБАРАЙВУН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Шивээт Улаан уул, Өвөрхангай, Архангай аймгийн зааг
    ТӨВХӨН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ГУРВАНЗУУ
    Эрдэнэзуу хийдийн цогчин сүм
  • Төв, Эрдэнэ сум
    ГҮНЖИЙН СҮМ
    Зургийг Б.Ариунболд
  • Дорнод, Халхгол сум
    ИХ БУРХАНТ ЦОГЦОЛБОР
    Зургийг Ж.Жаргалсайхан
  • Төв, Зуунмод хот
    МАНЗУШИРЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Булган, Бүрэгхангай ба Хишиг-Өндөр сумын зааг
    ЭРДЭНЭХАМБЫН ХИЙДИЙН ТУУРЬ
    Жаргалант хайрхан уулын ам
  • Амарбаясгалант хийд
    БОГД ЗОНХОВЫН СЭРЭГ ДҮР
    Зургийг Б.Мөнхтуг
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЦОГТ-АСАР СҮМИЙН ТУУРЬ
    Эрдэнэзуу хийд
  • Амарбаясгалант хийд
    ЖАРУН ХАШОР СУВАРГА
    Зургийг Б.Мөнхтуг
  • Дундговь аймаг, Сайнцагаан сум
    ЗАВА ДАМДИН ГАВЖ
    2007 онд байгуулсан.
  • Хамарын хийд, Өвгөн суварга
    ЛОВОН БАДАМЖУНАЙ
    Буддын шашны Улааны урсгалыг үндэслэгч
  • Дорноговь, Хүслийн хар уул
    ХАНБАЯНЗҮРХ УУЛ
    Зургийг Б.Батбаяр
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    ХАНГАЛ БУРХАДЫН СҮМ
    Амарбаясгалант хийд
  • Богд хааны ордон музей
    СҮМИЙН ДЭЭВЭР
    Махранзын сүм
  • Амарбаясгалант хийд
    АЮУШИЙН СҮМ
    Сэлэнгэ, Баруунбүрэн сум
  • Дорноговь аймаг
    ХАМАРЫН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Төв аймаг, Борнуур сум
    АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД
    Зургийг Н.Цолмон

13. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

ОЧИР

Очир нь бат бөхийн бэлгэдэл юм. Бурханы шашинд очирыг түлэгддэггүй, тасардаггүй, хэмхэрдэггүй, хагарч бутарч үл болох чанар лугаа барилдуулан хоосон чанарын бэлгэдэл утган дор таалж бүтээжээ. Очирыг нэг үзүүрт, гурван үзүүрт, есөн үзүүрт, элдэв очир, чимэгийн очир хэмээн нэг үзүүрээс мянган үзүүрт очир хүртэл буй хэмээн номлодог. Үзүүр нь хурц бөгөөд гадагш эргэснийг хилэнт очир, үзүүр нь хурц биш бөөрөнхийг нь амирлангуй очир гэнэ. Хуврагууд тарни ном айлдахдаа баруун мутартаа барьдаг ба энэ нь гай түйтгэрийг үлдэн хөөж буй утгатай.

Очирын дээд биеийн 5 үзүүр нь Язгуурын таван бурханы бэлгэдэл болно. Харин тэдгээр үзүүрийн доод хэсэгт “хамаг амьтныг хоцроолгүй асран нигүүлсэх” хүчний бэлгэдэл болгож матрын толгой дүрсэлдэг. Дараа нь “саран хот мандал” хэмээх хүрээлсэн тойрог бий. Төгс гэгээрсэн бурхадын “суудал” ажээ. Түүний доорх бадам цэцгийн 8 дэлбээ нь бурхан багшийн 8 бодьсадва шавийг төлөөлнө. Дэлбээний доод талын цагирагнууд бурхан багшийн үйлс машид дэлгэрэхийн бэлгэдэл.

Очирын тэг дундах бөөрөнхий нь Очирдарь бурханыг илэрхийлэх ба арга билгийн “арга”, эцэг эхийн “эцэг”-ийг төлөөлж оршино. Энэхүү арга билгийг бүтэн болгохын тулд очиртой хамт хонхыг байлгах ба хонхонд дүрслэгдэх хүний царайн дүрслэлийг “эх” хэмээн үздэг.

Очирын доод биеийн бадам 8 дэлбээ нь бурхан багшийн 8 охин тэнгэр, 5 үзүүр нь 5 дагинасыг илэрхийлж бүтээгдсэн ажээ.