• Архангай, Цэцэрлэг хот
    ЗАЯЫН ГЭГЭЭНИЙ ХҮРЭЭ
    Зургийг Б.Мөнхтуг
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД
    Зургийг Б.Мөнхтуг
  • Горхи Тэрэлжийн БЦГ
    АРЪЯАБАЛЫН СҮМ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ШАНХЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь, Ханбогд сум
    ДЭМЧОГИЙН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЭРДЭНЭЗУУ ХИЙД, 108 СУВАРГА
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь аймаг
    ЭНЕРГИЙН ТӨВ
    Хамарын хийд
  • Дундговь, Сайхан-Овоо сум
    ОНГИЙН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    АЛТАН СУВАРГА
    Эрдэнэзуу хийд
  • Хэнтий, Өмнөдэлгэр сум
    БАЛДАНБАРАЙВУН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Шивээт Улаан уул, Өвөрхангай, Архангай аймгийн зааг
    ТӨВХӨН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай, Хархорин сум
    ГУРВАНЗУУ
    Эрдэнэзуу хийдийн цогчин сүм
  • Төв, Эрдэнэ сум
    ГҮНЖИЙН СҮМ
    Зургийг Б.Ариунболд
  • Дорнод, Халхгол сум
    ИХ БУРХАНТ ЦОГЦОЛБОР
    Зургийг Ж.Жаргалсайхан
  • Төв, Зуунмод хот
    МАНЗУШИРЫН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Булган, Бүрэгхангай ба Хишиг-Өндөр сумын зааг
    ЭРДЭНЭХАМБЫН ХИЙДИЙН ТУУРЬ
    Жаргалант хайрхан уулын ам
  • Амарбаясгалант хийд
    БОГД ЗОНХОВЫН СЭРЭГ ДҮР
    Зургийг Б.Мөнхтуг
  • Өвөрхангай, Хархорин сум
    ЦОГТ-АСАР СҮМИЙН ТУУРЬ
    Эрдэнэзуу хийд
  • Амарбаясгалант хийд
    ЖАРУН ХАШОР СУВАРГА
    Зургийг Б.Мөнхтуг
  • Дундговь аймаг, Сайнцагаан сум
    ЗАВА ДАМДИН ГАВЖ
    2007 онд байгуулсан.
  • Хамарын хийд, Өвгөн суварга
    ЛОВОН БАДАМЖУНАЙ
    Буддын шашны Улааны урсгалыг үндэслэгч
  • Дорноговь, Хүслийн хар уул
    ХАНБАЯНЗҮРХ УУЛ
    Зургийг Б.Батбаяр
  • Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
    ХАНГАЛ БУРХАДЫН СҮМ
    Амарбаясгалант хийд
  • Богд хааны ордон музей
    СҮМИЙН ДЭЭВЭР
    Махранзын сүм
  • Амарбаясгалант хийд
    АЮУШИЙН СҮМ
    Сэлэнгэ, Баруунбүрэн сум
  • Дорноговь аймаг
    ХАМАРЫН ХИЙД
    Зургийг Б.Баяр
  • Төв аймаг, Борнуур сум
    АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД
    Зургийг Н.Цолмон

13. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

АРВАН ХАР НҮГЭЛ

Бусдад хор хөнөөл учруулах үйлдлийн ерөнхий нэр бөгөөд шунал тачаал, уур хилэн, мунхаг харанхуй гурваар сэдэгдсэн үйл нь нүгэл болно. Нүгэл нь товчхон хураавал 10 болно. Биеэр үйлдэх нүгэл нь санаатайгаар амьтны амь таслах нүгэл, өөрт нь өгөөгүй байхад бусдын эд зүйлийг дээрэмдэх, хулгайлах буюу эс өгснийг авах нүгэл, удмын үе дотор хүмүүстэй хурьцах, өвчтэй, уй гашуутай хүн, жирэмсэн хүнтэй хурьцах, сүм хийд, ариун шүтээний газар хурьцах, ханахаа мэдэхгүй төрөх орноос бусад эд эрхтэнээр хурьцах зэрэг хүслээр буруу хурьцах нүгэл болно.

Хэл яриагаар үйлдэх дөрвөн нүгэл байх ба үүнд, илэрхий мэдэж байгаа зүйлээ буруу худал хэлэх нүгэл, эв түнжинтэй хүмүүсийг салган харшлах үг хэлж хов зөөх нүгэл, бусдын сэтгэл санааг хямралд оруулах зорилго бүхий үг хэлэх, доромж муу үгээр хэлэх, алдаа дутагдалд нь дөрөөлөн муу үгээр айлгах, гомдоох зэрэг ширүүн үг хэлэх нүгэл, зусар бялдууч үг яриа, хэрүүл маргаан, садар самуун, дайн байлдаан, үзэл бодол буруутгасан ач холбогдолгүй хоосон агуулгатай үг яриа өгүүлэн чалчих дэмий ярих нүгэл багтана.

Сэтгэлээр үйлдэх гурван нүгэл байх бөгөөд үүнд, бусдын эд зүйл, эхнэр хүүхэд, газар нутаг, эд хөрөнгөнд шунан өөрийн болгохыг хүсэх санаархах хомхой сэтгэлийн нүгэл, бусдыг тарчлан зовоосой гэж хүсэх хорлох сэтгэлийн нүгэл, үйлийн үрийг худал гэж бодох, урьд хойд нас гэж байхгүй гэж баттай бодон буруу сэтгэл агуулах нүгэл тус тус багтана. Нүглийг маш ихээр үйлдсэн бол тамд унах, дунд зэрэг үйлдсэн бол бирдэд хувирах, цөөхөн үйлдсэн бол адгуусны төрөлд төрдөг байна. Амьтны амь тасалснаар өөрийнх нь нас богиносно, эс өгснийг авбал эд зүйлсээр хоосорно, буруу хурьцал хийснээр олон дайсантай болно, худал өгүүлснээр өөрөө олон доромжлол амсана, хов зөөснөөр найз нөхөд садангүй болно, ширүүн үг хэлснээр өөрийн тань тухай таагүй үг яриа сонсогдоно, дэмий хоосон чалчсанаар бусад хүмүүс өөрийг тань үл тоох болно, хомхой сэтгэл агуулснаар итгэл найдвар тань үл бүтнэ, хорлох сэтгэл агуулснаар өөрөө үргэлж айдас түгшүүртэй амьдарна, буруу үзэлтэй байснаар тэнэг харанхуй мунхаг болно.

Мөн эдгээр арван нүглийг үйлдсэнээр гадаад орчин, байгаль дэлхийд нөлөөлөх үр дагавар гэж байдаг. Амьтны амь тасалснаар байгаль дэлхийн ургамал ногооны үржил шим муудна, эс өгснийг авснаар ган зуд нүүрлэнэ, буруу хурьцал хийснээр газрын шороо тоос ихсэж хуурайшна, худал хэлснээр газрын эвдрэл хонхор гүдгэр ихсэнэ, хов зөөснөөр газар хужиртай болно, ширүүн үг хэлснээр элс хайрга ихсэж цөлжинө, дэмий чалчих нүгэл үйлдсэнээр цаг агаарын байдал өөрчлөгдөж дөрвөн улирал цагтаа үл солигдоно, хомхой сэтгэл агуулснаар үр тариа, ургамал ногооны хэмжээ багасна, хорлох сэтгэл агуулснаар ургамал ногоо амт, шим тэжээлгүй болно, буруу үзэлтэй байснаар ургамал ногоо огтхон ч ургахаа болино хэмээн сургадаг байна. Арван нүгэл нь хүсээгүй зовлон бүгдийн суурь болдог.

Эх сурвалж: Монгол орны лавлах