Монголын
бутарсан олон аймгийг нэгтгэн Монгол улсыг байгуулах их үйл хэргийн төлөө амь
бие хайргүй хүчин зүтгэж явсан Манлай баатар Хуйлдар сэцэн нь Чингис хааны
дотны анд байжээ. Чингис хааны хоёр манлай бол уруудын Жорчидай мэргэн, мангуудын
Хуйлдар сэцэн хоёр юм. “Хатгалдах өдөр хамгийн тэргүүнд урууд мангууд цэргийн Жорчидай,
Хуйлдар хоёроор толгойлуулан мордуулбаас сая миний сэтгэл бүрнээ амардаг”
хэмээн Монголын нууц товчооны 209-р зүйлд Чингис хаан үнэлсэн байдаг.
Хуйлдар
сэцэн нь Чингис хааны мянганы ноён болсон юм. Монголын нууц товчооны 171-р
зүйлд, Чингис хаан өгүүлрүүн “Уруудын Жорчидай авга чи юу гэж бодно, чамайг
манлай болгож явуулъя” гэвэл Жорчидайг хариу хэлэхийн урьд мангуудын Хуйлдар
сэцэн өгүүлрүүн “Чингис хааны өмнөөс бид урууд, мангууд манлайлан хатгалдъя”
гэжээ. Тэгээд Жорчидай, Хуйлдар урууд цэрэг манлайлан жагсааж, Чингис хааны
өмнө мордохыг бэлтгэв. Тэгж байтал жүрхинээр толгойлуулсан дайсан хүрч ирэв.
Тэднийг ирмэгц урууд, мангууд нар угтан байлдаж жүрхинийг дарав. Гэтэл бас
түмэн түбэгэний Ачиг Ширүн довтолж ирэв. Ачиг Ширүн, Хуйлдарыг шархдуулж хадны
хавцалд мориноос унагав. Үүнийг үзээд мангууд нар буцаж Хуйлдарыг хамгаалав.
Жорчидай
урууд цэргээ удирдан байлдаж, түмэн-түбэгэнийг дараад цааш нэхэхэд Хоришилэмүн
тайж мянган торгуудаа удирдан угтаж байлдвал бас Жорчидай, Хоришилэмүн тайжийг
мохоож дарахад нялх Сэнгүм Ван хан эцгээс зөвшөөрөл авалгүй эсэргүүцэн байлдаж,
энгэсэг хацраа шархдаж унажээ. Сэнгүмийг шархдаж унахад Хэрэйд бүгдээр түүний
дээр цуглаж очив. Тэднийг ийнхүү дарж шингэх наран уул ташиж байхад манай цэрэг
эргэж шархадсан Хуйлдарыг унасан газраас аваад харьж ирсэн гэжээ. Орой нь
Чингис хаан Хуйлдарын шарханд нь мянган лангийн эм шавж өгөөд майхандаа авч
хонов. Мөн үдэш Чингис хаан Ван хантай байлдсан газраас хөдлөн зайлж хонов” гэж
өөр нэг сурвалжид бичжээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.