1206
онд Өгэдэй хааны зургадугаар хатан болох Дөргөнэ (Туракина хатан хэмээн
тэмдэглэгдсэн нь олон байдаг)-гээс төржээ. 1241 онд Өгэдэй хаан тэнгэрт
халихад Гүюг өрнө зүгт байлдаж байсан бөгөөд түүний эх Дөргөнэ хатан
1245 онд тал бүр тийшээ элч довтолгон Их хуралдай хуралдуулж Гүюгийг
Монголын эзэнт гүрний хаанд өргөмжилжээ.
1246
оны 2 дугаар сарын 23-нд Ариун Ромын эзэнт улсын төрийн элч П.Карпини
лам анх удаа Монголд ирж, Ромын пап ламын захиаг Гүюг хаанд уламжилжээ.
Эл захианд өөрийнхөө шашинд дагаар орохыг шаардсан байдаг. Үүнд илт
эгдүүцсэн Гүюг хаан “Харин чи өөрөө ирж хамаг эд агуурсааа тушаа. Эс
тэгвээс хэрхэхийг бид төдийгүй мөнх хөх тэнгэр мэднэ” гэсэн байна.
П.Карпини
жилийн газраас буцаж ирээд Монгол гэдэг үндэстний тухай загалмайн
шашинтангуудад анх удаа мэдээлэл өгчээ. Плано Карпинигийн тэмдэглэл
“Азийн талаар анхны үнэн бодит, дэлгэрэнгүй дүрслэл” учраас монголчуудын
хувьд үнэтэй эх сурвалжуудын нэг болсон юм. Тэрбээр “Дэлхий дээр
биднээс бусад бүх улс орныг Монгол гэдэг улс эзлээд дуусчээ. Хэзээ
мөдгүй наашаа довтлоход тун ойртож байна” гэж айлдсан гэдэг.
Гүюг
хаанаас Ромын Пап лам IY Инночинцод илгээсэн захидал эдүгээ Ватиканы
нууц архивт байдаг бөгөөд хуулбар нь Монголын Үндэсний Музейд
хадгалагдаж байна. Тэрбээр эл захидлыг 1246 оны 11 дүгээр сарын 3-нд
илгээсэн ба Монголын эзэнт гүрэнд дагаар орохыг зарлиг болгожээ.
Захидалд дарсан тамга нь Чингис хааны найманы түшмэл Тататунгагаар
хийлгэсэн Их Монгол Улсын тамганы төсөөллийг бий болгосон бөгөөд эл
бичээсэнд “Мөнх тэнгэрийн хүчин доор Их монгол улсын далай хааны Зарлиг
ил булха иргэн дор хүрвээс Биширтүгэй, аюутугай” гэж бичсэн байдаг. Эл
захидал нь Монголын дипломат харилцааны хамгийн эртний бичиг баримтанд
зүй ёсоор тооцогддог. Гүюг хаан 1248 онд Самаркандын орчимд таалал
төгсжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.