ЛИГДЭН ХААН

1588 онд төрсөн бөгөөд 1604 онд хааны ор залгасан Чингис хааны угсааны боржигон овгийн сүүлчийн хаан байжээ. Лигдэн хааныг төр барих үед монголын ард иргэд олон жижиг ноёдын мэдэлд хуваагдан бутарсан байсан ба захиргаанд нь зөвхөн өөрийнх нь хувь зэзмшил болох цахар түмэн л оршиж байв. Эл үед аажмаар хүчирхэгжин гарч ирсэн манж нар овог аймгуудаа нэгтгэн Умардын Алтан Улсыг байгуулж, улмаар тус улсыг үндэслэсэн Нурхайч баатар говийн өмнөх монголчуудыг захиргаандаа оруулж эхэлсэн юм. 1632 оны 4 дүгээр сард Манжийн хаан Абхай өөрийн биеэр цэрэг удирдан Хорчин, Харчин, Баарин, Жарууд, Найман, Түмэд, Ар Хорчин, Хонгирад, Асуд зэрэг аймгийн монгол цэрэгтэй зам зуур нэгдэж Хянганы давааг давжээ. Эл мэдээг Лигдэн хаан мэдсэнээр Манжийн гэнэтийн довтолгооноос зайлж чадсан бөгөөд Лигдэн хаан цаг хугацаа хожиж хүч сэлбэхээр Хөх нуурыг чиглэн буруулжээ. Лигдэн хаантай хамт явсан хүн амын тоо 10 түм илүү байсан ч зам зуурт тэн хагасаас илүү нь үлдэж хоцорчээ. Лигдэн хаан Төвдөд улааны шашны бүлэглэлтэй нэгдэж шарын шашин болон Манжийн хааны эсрэг тэмцэхээр шийдсэн байсан боловч 1634 онд Шар тал гэдэг газарт цэцэг өвчнөөр өвдөж 46 настайдаа тэнгэрт хальжээ.

Батмөнх Даян хааны үр хойч болох Цогт хунтайж манж нарыг дагалдагч ноёдуудад хавчигдан ганцаардсан тул арга буюу 1634 онд эх орноо орхин Хөх нуурт ирж өөрийн авга ах, Монголын сүүлчийн хаан Цахарын Лигдэнтэй нэгдэхээр ирсэн боловч хүрч очихоос нь өмнөхөн нас барсан байв. Цогт тайж Төвдийн хаан Пунцагнамжилтай холбоо тогтоож, шар малгайтны эсрэг тэмцэж, Төвдийг эзлээд, тэндээс хүч сэлбэн Манжийн эсрэг бодлого явуулсан тул Далай лам Банчинбогд нар сандарч Ойрадоос тусламж гуйхаар нууц элч явуулж зөвлөлдсөний дагуу Ойрадын Гүүш хаан Төрбайх Төвдөд яаравчлан ирж шар малгайтны цэрэгтэй хүч хавсран довтолсноор 1637 онд Цогт хунтайж амь үрэгджээ.  

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0