ӨМНӨГОВЬ - ЦОГТЦЭЦИЙ СУМ

Аймгийн төвөөс зүүн тийш 100 км зайд оршдог. Дэлхийд томоохонд тооцогдсон, өндөр чанартай коксжих нүүрсний нөөц бүхий “Таван толгой” уурхай энэ суманд байдаг. Уул уурхайн томоохон бүтээн байгуулалт явагдаж байгаа суурин газар. Сүүлийн 4 жилд хүн амын тоо нь эрс өсч хамгийн олон хүн амтай сумын төвийн нэг болсон. Энержи ресурс, Таван толгой зэрэг Монголын  томоохон компаниуд энэ суманд үйл ажиллагаа явуулж байна.


Аялал жуулчлал хөгжөөгүй боловч сумын төвийн зочид буудал, зоогийн газрууд хөл хөдөлгөөн ихтэй, өөрийн гэсэн байр суурьтай болсон. Модерн номадс, Бродвей зэрэг рестораны салбарууд байгуулагдсан байдаг. Цаашид уул уурхайд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0