АРХАНГАЙ - ЦЭЦЭРЛЭГ СУМ

Цэцэрлэг сумын нутаг нь хуучнаар Мэргэн гүний хошуу.  1931 онд Рашаант уулын хошуунаас байгуулагдсан.  Туулант сумыг 1959 онд Цэцэрлэг  Жаргалант сумаас тасалж байгуулаад 1961 онд мөн сумдад буцааж нийлүүлсэн. Нутаг дэвсгэр 2567 кв.км. Хүн ам 3906, мал сүргийн тоо толгой 170971. Нутгийн засаг захиргааны бүтцийн хувьд Цэцэрлэг сум нь Туулант, Чулуут, Хонгорж, Хужирт, Их булаг хэмээх багуудтай.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Газар нутгийн хувьд эгц, цавчим хажуутай уулс, голын хөндий хосолсон өвөрмөц гадаргатай, Рашаант, Жаргалант, Хужирт, Хонгорж, Бургаст зэрэг уул нуруу, олон голын бэлчирт өргөн хөндийтэй. Идэр, Чулуут, Хануй, Хужирт, тэдгээрийн цутгал голууд, жижиг нуур тойром, хүйтэн рашаануудтай. Сумын төв нь Хужирт хэмээх газар бөгөөд аймгийн төвөөс хойш 220 км зайтай оршдог.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0