АРХАНГАЙ - ЭРДЭНЭМАНДАЛ СУМ

Эрдэнэмандал сумын нутаг нь хуучнаар Заяа бандида хутагтын шавь аймгийн нутаг байв. Нутаг дэвсгэр 3363 кв.км. Хүн ам 5731, мал сүргийн тоо толгой 263544. Нутгийн засаг захиргааны бүтцийн хувьд Эрдэнэмандал сум  нь Алаг-Уул, Хүнүй, Эрдэнэ-Уул, Хан-Өндөр, Тээл, Өлзийт хэмээх багуудтай. Сумын төв нь Өлзийт хэмээх газар бөгөөд аймгийн төвөөс хойш 165 км зайтай оршдог.


1931 онд Эрдэнэбулган уулын хошуунаас Хан-Оюут ба Эрдэнэмандал сумыг байгуулсан. 1956 онд Хан-Оюут сумыг татан буулгаж 4, 5, 6, 7 дугаар багийг Эрдэнэмандал суманд нэгтгэсэн. 3 жилийн дараа буюу 1959 онд Хан-Оюут сумыг дахин байгуулсан боловч 1960 онд дахин буцааж Эрдэнэмандал сумын нутагт нийлүүлсэн.


Хануй, Хүнүй, тэдгээрийн цутгал голууд, Их нуур зэрэг нуур тойромтой. Тэжээлийн ургамал тариалж хадлан бэлтгэдэг. Социализмын үеийн хөдөлмөр зүтгэлээр тус сумын ард түмэн шалгарч БНМАУ-ын Засгийн газраас “Алтангадас одон”-гоор шагнагдаж байсан. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0