Чулуут сумын нутаг нь хуучнаар Сэцэн Чин вангийн хошуу,
Шиваа ширээт хутагтын шавь нутаг. 1931 онд Хан-Өндөр уулын хошуунаас
байгуулагдсан. Нутаг дэвсгэр 3928 кв.км. Хүн ам 3771. Нутгийн засаг захиргааны
бүтцийн хувьд Чулуут сум нь Өлзийт гол, Зуун мод, Халуун ус, Хайрхан, Хүрэм
хэмээх багуудтай.
Нутгийн өмнөд, төв хэсгээр Хангайн нурууны гол хэсэг,
түүний салбар уулс болох Эг, Хүрэмт, Харлагтайн сарьдаг, Цогт сүмбэр,
Жаргалант, Гичгэнэ гэх мэт өндөр уулс оршино. Төв болон хойд хэсэгт Чулуут,
Хануй голын өргөн хөндийтэй.
Сумын төв нь Жаргалант бөгөөд аймгийн төвөөс баруун хойш
127 км зайтай оршдог.