Хангай сумын нутаг нь хуучнаар Далай чойнхор вангийн
хошуу юм. 1931 онд Чандмань-Өлзийт Далай хошуунаас байгуулагдсан. Нутаг дэвсгэр
3330 кв.км. Хүн ам 2862. Нутгийн захиргааны бүтцийн хувьд Хангай сум
нь Ар баясгалан, Ноён хангай, Тэрх, Чандмань Баянулаан, Гичгэнэ хэмээх
багуудтай. Сумын төв нь Хунт бөгөөд аймгийн төвөөс баруун хойш 230
км зайтай оршдог.
Нутгийн дийлэнх хэсгээр Хангайн нурууны гол хэсэг, түүний
салбар Цагаан асгат, Цахир хайрхан, Тээл, Тэрх, Гичгэний уулс, Хойд Тэрх, Урд
Тэрх, Тээл, Гичгэнэ, Хунтын голын хөндийнүүд бий.