АРХАНГАЙ - ТАРИАТ СУМ

Тариат сумын нутаг нь хуучнаар Далай Чойнхор вангийн хошуу. 1931 онд Чандмань-Өлзийт Далай хошуунаас байгуулагдсан. Сумын нутаг дэвсгэр 4567 кв.км.  Хүн ам 5006. Мал сүргийн тоо толгой 168927. Нутгийн захиргааны бүтцийн хувьд Тариат сум нь Тэрх, Цагаан нуур, Хорго, Суман, Бөөрөлжүүт, Мөрөн, Алтаад хэмээх багуудтай. Сумын төв Хорго бөгөөд аймгийн төвөөс баруун хойш 166 км зайтай оршдог.


Нутгийн хойт хэсгээр Тарвагатайн нуруу, өмнөд ба зүүн хэсгээрТэрх, Чулуут голын хөндийнүүд оршдог. Тэрх, Чулуут, Суман, Хөнжил зэрэг томоохон гол, тэдгээрийн цутгал голууд, Тэрхийн цагаан, Хөдөө зэрэг нууруудтай.


Байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэн цогцолсон Хорго нь Монгол орны аялал жуулчлалын нэгэн томоохон цэг болдог.

Тариат сум — Википедиа нэвтэрхий толь

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0