АРХАНГАЙ - ИХТАМИР СУМ

Ихтамир сумын нутаг нь хуучнаар Сэцэн чин вангийн хошуу. 1931 онд Хан-Өндөр уулын хошуунаас байгуулсан Бугат сумыг 1960 онд Тайхар суманд нийлүүлсэн. Тайхар сумыг 1959 онд Их тамир сумаас тасалж байгуулаад 1961 онд буцааж нийлүүлэн Ихтамир хэмээн нэрлэжээ. Нутаг дэвсгэр 4847 км.кв. Хүн ам 5230, мал сүргийн тоо толгой 210000. Засаг захиргааны бүтцийн хувьд Хөх нуур, Борт, Хан-Өндөр, Бугат, Эрдэнэтолгой, Тайхар хэмээх багуудтай.  Сумын төв нь Заан хошуу нь аймгийн төвөөс хойш 30км зайтай оршдог.

Нутгийн өмнө хэсэгт Хангайн нурууны салбар Цохиот, Шалхаг, Хоромсог, Улиастай, Тогоо, Байц гэх мэт өндөр уулс оршдог.  Хойд Тамир, түүний олон цутгал, Хануй, Хүнүйн голууд эх цутгалуудын хамт тус сумын нутгаар урсдаг.

Сумын нутагт Тайхар чулуу, Харлагтайн битүү нуур, Мандал, Хөх нуур, Алтан суудал гэх мэт байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газруудтай.

Архангай аймгийн хэмжээнд энэ сарыг дуустал аялал, хурим, үсний найр болон  бусад бүх баяр наадмыг хориглов

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0