БАЯН-ӨЛГИЙ - БУГАТ СУМ

Баян-Өлгий аймгийн Бугат сум нь 1959 онд “Жаргалын зам” нэгдэл нэртэй байгуулагдсан. Хатуу, Улаантолгой, Сумын төв, Бугат гэсэн 4 багтай, 869 өрх бүхий 3251 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Баян-Өлгий аймгийн 13 сумаас дөрөвдүгээрт ордог ба газар нутгийн хэмжээ 204910 га газар. Өлгий сумыг мах махан болон сүүн бүтээгдэхүүнүүнээр хангах зорилгоор байгуулагдсан сум юм.

Зургийн тодорхойлолт алга байна.

Газарзүйн байршил: Баян-Өлгий аймгийн Бугат сум Монгол Улсын баруун хязгаар Монгол Алтайн нурууны салбар улсаар хүрээлэгдсэн, Улаанбаатар хотоос 1617 км, аймгийн төвөөс 5 км зайд байрладаг. Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Алтанцөгц,  Толбо, Сагсай, Улаанхус сумтай хиллэдэг.


Газарзүйн онцлог: Далайн түвшнээс дээш 2300-3700 м өндөр өргөгдсөн уулархаг нутагт оршдог. Сумын нутаг физик газарзүйн хувиарлалтаар бүхэлдээ Алтайн уулархаг мужид хамаарагдана. Газар хөдлөлтийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд  тохиромжтой.


Цаг уур: Хуурай, сэрүүн зунтай, хахир өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур -25-30С, жилийн дундаж салхины хурд 4-9 м/c, жилийн хур тунадасны хэмжээ 81.3 мм. Нийт газар нутгийн хэмжээ 215002 га.

 

 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0