БАЯН-ӨЛГИЙ - ЦАГААННУУР ТОСГОН

Цагааннуур сум (тосгон) нь 1938 онд Увс аймгийн Бөхмөрөн сумын 1, 2, 3 дугаар баг, Казахын Бахат сумын 4 дүгээр багуудыг эмхлэн Ховд аймагт харъяалуулан байгуулсан түүхтэй. 1963 онд Цагааннуур сумыг татан буулгаж Ногооннуур суманд харъяалуулж, Цагааннуурын дамжлага баазыг түшиглэсэн Цагааннуур хороог байгуулжээ.

гадаа гэх мэтийн зураг байж болно

1994 онд УИХ-ын 36 дугаар тогтоолоор Цагааннуур хороог татан буулгаж, Ногооннуур суманд нэгтгэн, Цагааннуурыг тосгоны статустай болгожээ.   Цагааннуур тосгон нь газарзүйн байрлалын хувьд Монгол Алтайн уулархаг мужид оршдог бөгөөд баруун, хойд талаараа ОХУ, зүүн өмнө талаараа Улаанхус, Ногооннуур сумдтай хиллэнэ. Улаанбаатар хотоос 1583 км. Өлгий хотоос  70 км зайтай, далайн түвшнээс дээш 2115 м өндөрт оршдог. Эхэн нуур, Дунд нуур, Адаг нуур, Цагааннуур гэсэн нууруудаас өөр гадаргын ус байхгүй.

 

Түүхийн эх сурвалжаас үзвэл Цагааннуурын Хойлогийн өргөн ширхэг хэмээх газарт Ц.Хасбаатар. К.К.Байкалов нарын захирсан Монгол-Оросын цэргийн штаб 1921 оны 5-8 дугаар сард байрлан хил хязгаарыг  тохинуулах үйл ажиллагаа явуулж байсан бол үүнээс өмнө Оросын худалдааны нэгэн суурин байрлаж, олон жил худалдаа наймаа эрхэлж байжээ. Мөн оны хавар Баруун хязгаарын Ардын Намын Төв Хороо, Ардын Түр Засгийн Газар Мөстөөс энэ газарт шилжин ирж ажиллаж байсан түүхтэй.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0