БАЯН-ӨЛГИЙ - УЛААНХУС СУМ

1921 оны Ардын хувьсгалаас өмнө Ховдын хязгаарт Шерүүчии, Шербарайгыр гэсэн Казахуудын хоёр хошуу  Манж Чин улсын харъяалалд байв. Хувьсгалын дараах Монгол Улсын Засгийн газраас Х.Магсаржав тэргүүтэй албаны хүмүүс томилогдон 1922 оны 12 дугаар сард Шерүүчи хошууны ард иргэдийн хурлыг одоогийн Улаанхус сумын төвд хийлгэж, Шерүүчи хошууны захирагчаар С.Далеханыг сонгожээ.

авто зам, тэнгэр болон уул гэх мэтийн зураг байж болно

Баруун урд талаараа БНХАУ-тай, баруун хойд талаараа ОХУ-тай хиллэдэг. 4600 кв.км нутагтай, 1900 өрх, 8800 гаруй хүн амтай, 180 мянга орчим малтай, казахууд амьдардаг. Аймагт хүн амын тоогоор нэгдүгээрт, малын тоогоор гуравдугаарт ордог. Сумын нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь далайн түвшнээс 2500-3000 м өндөр өргөгдсөн мөнх цаст, уул хадтай уулархаг нутаг, хамгийн өндөр цэг нь Алтай Таван Богдын Хүйтний оргил 4374 м. Эрс тэс уур амьсгалтай, жилд унах хур тунадасны хэмжээ 50.0 – 115.5 мм, агаарын хамгийн дулаан нь + 20+250C, хамгийн хүйтэн нь -31-450 C хэм.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0