Ховдын хязгаарын Алтайханы аймаг болон Казах хошууны
ардуудыг харъяалуулан 1925 онд байгуулагдсан Жаргалант-Сагсай сумыг 1959 онд
Бугат, Сагсай гэсэн хоёр сум болгон хуваажээ. 6 багийн 1135 өрхөд 4670 хүн амьдардаг. Хүн амын тоогоор аймгийн 13
сумаас тавдугаарт, 313999 га газар
нутгийн хэмжээгээр долдугаарт ордог. Хүн
амын нягтралаар 1 хүнд 67.2 га оногддог. Сумын төв Улаанбаатар хотоос 1672 км,
аймгийн төвөөс 28 км зайтай оршдог.
1940 онд Баян-Өлгий аймгийг байгуулж байх үед аймгийн
төвийг тус сумын нутаг Даянд байрлуулах тухай санал гарч байжээ. Баян-Өлгий
аймгийн баруун урд хязгаарт Өлгий, Бугат, Улаанхус, Цэнгэл, Буянт сум,
БНХАУ-тай хил залган, оршдог. 314.0 мянган га бэлчээр, 800 га тариалангийн талбай,
94.2 га ой модтой, 1200 орчим өрх, 6000 гаруй хүн ам, 120.0 мянга орчим малтай.
Эрс тэс уур амьсгалтай, өвөл -47, зундаа +36 хэм хүрдэг. 1880-аад онд Сагсайд
орос Никифоровын худалдааны цэг, мөн ноос угаах газар ажиллаж байсан тухай
түүхэн сурвалж бичигт дурдсан байдаг.