Хөвсгөл аймгийн Галт сум нь 1924 онд байгуулагдсан. Сайн ноён
хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, хожим нь Цэцэрлэгмандал уулын аймгийн
Чандмань-Өлзийт Далай хошууны Гал баг болж байгаад 1931 онд Архангай аймгийн
Идэр сум нэртэйгээр байгуулагджээ. 1942 онд Архангай аймгаас Хөвсгөл аймагт
шилжиж, 1956 онд татан буугдаж, зэргэлдээх Чандмань сумтай нэгдэж, 1959 онд
дахин салж “Галт” сум нэртэй болсон байна.
Нүхт, Зүрх, Рашаант,
Хужирт, Галт гэсэн 5 багийн нийт 1438 өрхөд 5200 хүн амьдардаг. Улаанбаатар
хотоос 946 км, аймгийн төвөөс 145 км зайд оршдог. Хөвсгөл аймгийн Жаргалант,
Шинэ-Идэр, Төмөрбулаг, Архангай аймгийн Тариат, Жаргалант сумдтай хиллэдэг.
Нийт газар нутгийн хэмжээ 359.7 мянган га.
Галт сумаас 5 хөдөлмөрийн
баатар, 21 гавъяат, 30 гаруй эрдэмтэн докторууд төрөн гарсан оюуны их өндөр
чадамжтай халх үндэстний өлгий нутаг. Монгол улсын хэмжээнд 5000-аас дээш хүн
амтай 28 сумын нэг, аймагтаа хүн ам, малын тоогоороо тус бүр 3 дугаарт ордог.
Монгол улсын хэмжээнд
багтаа бага сургууль, бага эмчийн салбар, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа
явуулдаг цөөхөн сумын нэг.
Байгаль, газарзүйн онцлог: Далайн түвшнээс дээш 1303-2949 м
өргөгдсөн. Галт нутаг нь Хангайн их нурууны салбар, Тарвагатайн нурууны ар
хэсгийн өндөр уулын бүсэд Гүрт, Их Овоот, Хайрхан, Мандах, Бадмаанямбуу,
Баянзүрх, Хөхүүн, Хайлантай, Яргайтын сүрлэг уулсаа арлаж өвөрлөн, Идэр,
Чулуутын голын ай сав газарт оршдог. Физик газарзүйн хувьд Хөвсгөлийн уулархаг
мужид багтана.
Цаг нуурын нөхцөл: Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. Эрс тэс уур амьсгалтай, уулсын
энгэр хажуу гол төлөв эгц, тал талаасаа уулаар хүрээлэгдсэн бөгөөд мал аж ахуй
эрхлэхэд тохиромжтой:
- 1 дүгээр сарын дундаж температур -26.7⁰С
- 7 дугаар сарын дундаж температур +18.5⁰С
- Жилийн дундаж салхины хурд 2.1 м/с
- Жилийн хур тундасны нийлбэр 671.5 мм
- Хөрсний дундаж температур жилээр +3.4⁰С
- Хүн ам, өрхийн тоо (2014 оны байдлаар)
Үзүүлэлт
|
Сумын
|
Хөдөөд
|
Нийт
|
Хүн амын
тоо
|
788
|
4412
|
5200
|
Өрхийн тоо
|
500
|
938
|
1438
|