11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

СЭЛЭНГЭ - ЕРӨӨ

Сэлэнгэ аймгийн Ерөө сум нь 1924 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошууны Хүдрийн “Бэлчир” гэдэг газар Галттай нэртэйгээр 240 өрх 2039 хүн амтай буриад иргэдийн хүсэлтээр байгуулагджээ. Уур амьсгалын мужлалтаар эх газрын эрс тэс уур амьсгалтай мужид багтах боловч чийглэг дулаан зунтай, өвөлдөө үе үе хүйтэрдэг. 1 дүгээр сарын дундаж температур - 32,2С7 дугаар сарын дундаж температур +18,9Сжилийн дундаж салхины хурд 21,2 м/с хүрнэжилийн хур тундасны нийлбэр 374,3 мм орчим. 
Сэлэнгэ аймаг Ерөө сум - Home | Facebook
Зүүн өмнөд талаараа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөн морьт, Эрдэнэ, өмнө талаараа өөрийн аймгийн Мандал, Дархан уул аймгийн Хонгор сум, баруун, баруун өмнөд талаараа Жавхлант, хойд талаараа Алтан булаг Хүдэр, зүүн талаараа ОХУ-тай хиллэдэг.Улаанбаатар хотоос 300 кмАймгийн төвөөс 86 кмДархан Уул аймгаас 84 км зайд байрладаг.

Далайн түвшнээс дээш 674-1280 метрт өргөгдсөн оршино. Сумын нутаг дэвсгэр нь тал, хөндий, хоолой бүхий гадаргатай, уулархаг, уул уурхай, газар тариалан, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.
ТОО
0
0
0