Сэлэнгэ аймгийн Баянгол сум нь 1931 онд Богдхан уулын аймгийн Баатарвангийн хошууны Хөлий-Баян-Уул сумын суурин дээр Түнхийн аманд Хараа голын хөндийд байгуулагдан 1954 онд Мандах нэгдэл нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 1968 онд Баруунхараа САА болон өргөжин 1992 онд шинэ Үндсэн хуулиар Баянгол сум болон цэцэглэн хөгжиж байна.
Баянгол сум нь Гринвичийн Зүүн уртрагаас 106004,56, хойд өргөрөгийн 48054,52-д оршдог.Монгол орны Хангай Хэнтийн уулархаг их мужийн Хэнтий нурууны дэд мужийн Хэнтийн баруун захын бэсрэг уулсын тойрогт хамаарагдана. Сэлэнгэ аймгийн Баянгол сум нь: Улаанбаатар хотоос 156 км, Дархан- Уул аймгаас 75 кмАймгийн төвөөс 170 км зайд байрладаг.
Дархан-Уул аймгийн Хонгор сум, Шарын гол сум болон Төв аймгийн Сүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Мандал сумтай тус тус хиллэдэг.Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ чиглэлийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг, мөн Төмөр замын зангилаатай Төвийн бүсэд хөгжих өндөр боломжтой сум юм.