Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум нь хуучнаар Түшээт хан аймаг Ахай засгийн хошууны бүрэлдэхүүнд байж байгаад 1924 онд Баруунбүрэн хан уулын хошуу нэртэй байгуулагджээ. Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт Ахай засгийн хошууны сумдаас гадна Их шавийн отгууд зэрэгцэн оршиж байсан байна.
Тус сум нь физик газар зүйн хувьд Хангай Хэнтийн уулархаг их мужийн Орхон Сэлэнгийн сав газар дундаж өндөр уулсын бүсэд далайн түвшнээс дээш 900 – 1900 метрт өргөгдсөн ноён оргил нь орон нутгаас хамгаалалтад авсан Бүрэнгийн нурууны Бүрэнгийн овоо 1986 метр. Гадаргын дундаж өндөр 1000 метр.
Тус сум нь газарзүйн байрлалын хувьд Сэлэнгэ аймгийн баруун урд захад баруун болон баруун хойд талаараа Орхон аймгийн Жаргалант сум, Булган аймгийн Хангал сум, хойд талаар Булган аймгийн Сэлэнгэ сум, зүүн хойд талаараа Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сум, зүүн урд талаараа Сэлэнгэ аймгийн Хушаат, Орхон, Сант, урд хэсгээрээ Орхонтуул Булган аймгийн Орхон сумтай тус тус хиллэдэг. Улаанбаатар хотоос 310 кмАймгийн төвөөс 220 км
Байнгын цаг уурын ажиглалтын 1 станцтай. Газар зүйн байрлалын хувьд хойд мөсөн далайн хүйтэн сэрүүн уур амьсгал нөлөөлөх боловч Бүрэнгийн нурууны өвөрт оршдог нь байгалийн бариаллаг саад болж өвөлд нөмөртэй байдаг. Уур амьсгалын хувьд чийглэг хүйтэн мужид багтдаг.1 дүгээр сарын дундаж температур -21.8 0 с7 дугаар сарын дундаж температур +20.3 0 сЖилд унах хур тунадасны хэмжээ дундажаар 227ммЦасан бүрхүүлтэй өдрийн тоо 135Бороотой өдрийн тоо 35Жилийн дундаж салхины хурд 2.4 м/с