ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

Анх 1965 онд Сүхбаатарын район нэртэйгээр байгуулагдаж “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн дагуу 1992 оны 8-р сарын 19-ны 18-р тогтоолоор Сүхбаатар район нь Чингэлтэй, Сүхбаатар гэсэн хоёр  дүүрэг болон хуваагдсан. 




Улаанбаатар хотын АДХ-ын тэргүүлэгчдийн 1992 оны 9-р сарын 1-ний 31-р тогтоолоор Чингэлтэй дүүрэг засаг захиргааны нэгжийг 18 хороотойгоор байгуулагдсан.

Одоо тус дүүрэг нь 147403 хүн ам, 1507 толгой малтай бөгөөд нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 13.9% нь тус дүүрэгт амьдарч байна.

Нийт газар нутгийн хэмжээ нь 89.3 кв.км нутаг дэвсгэртэй. Хүн амын нягтрал 1кв.км талбайд 1197 хүн ногдож байна.

Чингэлтэй дүүрэг нь Нийслэл хотын төв хэсэгт байрладаг бөгөөд Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан зэрэг дүүргүүдтэй хил залгаа оршдог.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0