Дундговь аймгийн Сайнцагаан сум нь 1942 онд байгуулагдсан. Хуучнаар Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошуу.Наран, Тэвш, Далай, Үйзэн, Равижих, Боржигон, Нарлаг, Айраг, Мандал гэсэн 9 багийн нийт 4090 өрхөд 13643 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Дундговь аймгийн 15 сумаас 1-д, газар нутгийн хэмжээгээр 1-д ордог ,хүн амын нягтралаар хамгийн өндөр /30,3хүн/га/ сум юм.
Далайн түвшнээс дээш 1470 м өргөгдсөн.Газрын гадаргын төрх байдал нь говь хээрийн Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь говь хээрийн бүсэд багтдаг Говь, хээр тал хосолсон газар нутагтай . мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой. Дундговь аймгийн төв хэсэгт: Улаанбаатар хотоос 280 км, Аймгийн төвд байрладаг.Өөрийн аймгийн Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн,Луус, Өлзийт, Гурвансайхан сумтай хиллэдэг.
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -20-35 С7 дугаар сарын дундаж температур +25-32 Сжилийн дундаж салхины хурд 5-20 м/сжилийн хур тундасны нийлбэр 120,2-130 мм