Дундговь аймгийн Сайхан-Овоо сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хошуунд багтддаг Засаг захиргааны Онги, Мааньт, Найз, Төгрөг гэсэн 4 багийн, 642 өрхөд, 2308 хүн амьдардаг. Үүнээс 0-18 насны хүүхэд 25%, хөдөлмөрийн насны иргэд /18 аас - эрэгтэй 60, эмэгтэй 55 хүртэл / 67%, тэтгэвэрийн насны өндөр настнуууд 7% ийг эзэлж байна.
Далайн түвшнээс дээш 1000-1800 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Алтайн нурууны төгсгөл Ахар уул \ДТ дээш 1696 м\, Цогт уул \ДТ дээш 1455 м\, Баруун, Зүүн баян, Чандмань, Зараа, Дэлгэрэх зэрэг говийн бэсрэг уулстай. Хангайн нуруунаас эх авдаг “Онги” гол нутгийн төв хэсгээр 65 км газраар дайран урсдаг. Бусад нутгаараа говь тал хээрийн бүсэд багтдаг. Дундговь аймгийн баруун захад: Улаанбаатар хотоос 400 км, Аймгийн төвөөс 210 км зайд байрладаг.Дундговь аймгийн Эрдэнэдалй, Дэлгэрхангай, Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Өвөрхангай аймгийн Төгрөг, Баянгол, Сант сумдтай хиллэдэг.
Жилийн агаарын дундаж темпратур 1 сард -20,2 хэм хүйтэн, YII –р сард +25,4 хэм дулаан, жилийн хур тунадасны хэмжээ дунджаар 102,9 мм унадаг, жилийн дундаж салхины хурд 4-9 м/с.