ДУНДГОВЬ - ӨНДӨРШИЛ

Дундговь аймгийн Өндөршил сум нь Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны Таван хуруу гэдэг газар 1924 онд тулгаа тулж Буурал уулын сум нэртэйгээр байгуулагдсан 1927 онд Хоёр-Өлзийтийн хошуунд захирагдаж, 1930 оноос Дорноговь аймагт харъяалагдаж байгаад 1941 онд шинээр байгуулагдсан Дундговь аймгийн бүрэлдэхүүнд багтсан байна. 
Хөгжлийн Индекс
Далайн түвшинээс 1080-1300 м өндөрт өргөгдсөн. Физик газарзүйн хувьд газар зүйн бүсээр цөлөрхөг хээрийн бүсэд багтдаг, ургамалжилтын хувьд Дорноговийн цөлөрхөг хээрийн тойрогт хамаарна. Газар хөдлөлийн эрчим 4 балл.Сумын нутаг дэвсгэр нь тэгш тал, нам хотгор, хоолой, бэсрэг уулс дагалдах бөгөөд ургамлын үндэс сийрэг зөөлөн, элсэрхэг цайвар хөрстэй, нийт нутагт төрөл бүрийн бут, хялгана, ерхөг, хонь ямаан шарилж, агь гашуун, таана, хөмүүл, бударгана голлон ургана. 2000 оноос элсний нүүдэл, цөлжилт нэмэгдсээр байна.
Дундговь аймгийн зүүн өмнөд хэсэгт: Улаанбаатар хотоос 360 км, Аймгийн төвөөс 185 км зайд байрладаг.Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан, Баянжаргалан Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Сайхандулаан, Мандах сумтай хиллэдэг.

Хуурайдуу халуун зунтай, хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +25 Сжилийн дундаж салхины хурд 10-12 м/сжилийн хур тундасны нийлбэр 150-200 мм

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0