Дундговь аймгийн Дэрэн сум нь 1924 онд Богд хан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошууны Дэрэн сум нэртэйгээр байгуулагдсан. Алаг-Өндөр, Саруул, Долоод, Бумбат гэсэн 4 багийн нийт 559 өрхөд 2058 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Дундговь аймгийн 15 сумаас эхнээсээ 9-т, газар нутгийн хэмжээгээр 8-д ордог
Далайн түвшнээс дээш 1360 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд говирхуу, Монгол орны мужийн дагуу тал хээрийн бүсэд багтдаг. Газар хөдлөлийн эрчим 6 балл.Сумын нутаг дэвсгэр нь говирхуу гол төлөв жижиг ухаа толгод тал хонхрууд үргэлжилэх ба бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой. Дундговь аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 210 км, Аймгийн төвөөс 66 км зайд байрладаг.Төв аймгийн Баянцагаан, Баян-Өнжүүл, өөрийн аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Сайнцагаан, Дэлгэрцогт сумтай хил залган говь тал хээрийн бүсэд оршдог
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -23.0 С7 дугаар сарын дундаж температур +20.5 Сжилийн дундаж салхины хурд 4-9 м/сжилийн хур тундасны нийлбэр 229.8 мм