ДУНДГОВЬ - ДЭЛГЭРЦОГТ

Шинэ Монгол Улсын Ардын засгийн газраас 1923 онд гаргасан “Нутгийн захиргааны дүрэм”-ийн дагуу Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошууг Богдхан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошуу болгон өөрчилснөөр одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сум үүссэн түүхтэй.

ДУНДГОВЬ АЙМАГ ЗДТГ

Баянбулаг, Цахиурт, Дэлгэр-Эмт гэсэн засаг захиргааны 3 нэгжтэй, сумын нийт 510 өрхөд 1591 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Дундговь аймгийн 15 сумаас эхнээсээ 10-д, газар нутгийн хэмжээгээр 14-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар хамгийн өндөр /6,35/га/ сум юм.

Тус сумын нутагт Халтар, Цахир, Их Дэлгэрийн уулсаас гадна далайн түвшнээс дээш 1756 метр өргөгдсөн өвөрмөц тогтоцтой Бага газрын чулууны уул оршдог. Байгалийн өвөрмөц тогтоцтой олон хад асга, Хүннүгийн үеийн булш, Сүрлэг өндөр Тахилгатын агуй, Жаргалант, Хадан сүм, Ногоон дархийн хонхор, Нүдний рашаан зэрэг байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудтай гадаад, дотоодын жуулчид үзэж сонирхдог бүс нутаг юм. Газар хөдлөлийн гол цэг нутаг 6- 7 балл.Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэр тал хээрийн бүс нутагт бүхэлдээ хамаарна. Байгаль, цаг уурын өөрчлөлт, хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж хөрсний эвдрэл, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа бөгөөд нутаг дэвсгэрийн 83 хувь нь цөлжилтийн байдалтай гэсэн судалгаа гарсан байна. 

Дундговь аймгийн хойд хэсэгт:  Улаанбаатар хотоос 238 км,  аймгийн төвөөс 45 км зайд байрладаг.Төв аймгийн Баян-Өнжүүл Дундговь аймгийн Дэрэн, Сайнцагаан, Адаацаг сумтай хиллэдэг.


Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0