11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ДУНДГОВЬ - ДЭЛГЭРХАНГАЙ

Дундговь аймгийн Дэлгэрхангай сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу. Далайн түвшинээс дээш 1920 метрийн өндөртэй баруунаас зүүн тийш 70 км үргэлжилдэг, өргөн нь 8 км тогтоцтой уул сумын газар нутгийн төв хэсэгт оршдог.

Хөгжлийн Индекс

Тус сумын газар нутаг нь Говийн уулархаг, талархаг нутагт багтдаг. Сумын нутаг дэвсгэр нь уул гүвээ, дов толгод, говь, тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Дэлгэрхангай уулынхаа энгэр талдаа говьрхуу баглуур бударгана түрэнг ургадаг, уулын ар хэсэгээрээ агь, таана хөмүүл дэрс зэрэг тал хээрийн ургамал зонхилон ургадаг.Дэлгэрхангай сум нь Улаанбаатар хотоос урагш 378 км, Дундговь аймгийн төвөөс баруун урагш 135 кмт хойд талаараа өөрийн аймгийн Эрдэнэдалай, зүүн талаараа Хулд, урд талаараа Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Мандал-Овоо, Баруун талаараа Сайхан-Овоо зэрэг сумтай хил залган оршдог. Тус сум нь нийт 709 мянган га нутаг дэвсгэртэй ба сумын төв нь Дундговь аймгийн тахилгат Дэлгэрхангай уулын ард Хашаат хэмээх газар байрладаг. Дундговь аймгийн баруун хэсэгт:  Улаанбаатар хотоос 378 км,  Аймгийн төвөөс 135 км зайд байрладаг.Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Мандал-Овоо, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай. Хулд сумдтай хиллэдэг.

ТОО
0
0
0