ХАН-УУЛ ДҮҮРЭГ

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4-р сарын 14-ний  өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт оруулж 10 хороо захиргаа байсныг татан буулгаж Сүхбаатар, Октябрь, Найрамдал, Ажилчин, Налайх гэсэн 5 район байгуулжээ. Дараа нь 1977 онд Нийслэл хотын хэмжээнд байсан 100 гаруй ОСГ-ны хороодыг цөөрүүлж 98 хороотой болгосон. Энэ үед Ажилчны районы хэмжээнд ОСГ-ны 20 хороо байсныг 16 хороо болгон зохион байгуулсан байна.





1992 онд Монгол улсын шинэ Үндсэн хууль баталсны дараа Монгол улсын Засаг Захиргаа, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдаж үүнтэй холбогдон Улаанбаатар хотын районуудын Засаг захиргаа өөрчлөгдөн шинэ бүтэц зохион байгуулалт бүхий дүүргүүдийг байгуулсан. Ийнхүү Ажилчны район нь үндсэндээ 2 дүүрэг болсон бөгөөд Хан-Уул дүүрэг 12 хороотойгоор, Туул дүүрэг 2 хороотойгоор тус тус байгуулагдсан байна.

Одоо тус  дүүрэг нь 14 хороотой, дүүргийн төр захиргааны 20 гаруй хэлтэс алба, тасагтай. Газар нутгийн хувьд 48466га нутаг дэвсгэртэй бөгөөд 10226га нь ой мод, гол горхи, рашаан ус бүхий дархлагдсан ногоон бүс,  32763га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 5499га нь хот суурин зам харилцааны сүлжээ, нийтийн эзэмшлийн газарт харьяалагддаг. 

Хан-Уул дүүрэг 2011 оны байдлаар 111561 хүн ам, 29104 тоо толгой малтай байна. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0