Дундговь аймгийн Гурвансайхан сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Богд хан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошуу. Дэрсэнэ-Ус, Элгэн, Чулуут, Гурвансайхан, Суугаант гэсэн 5 багийн нийт 637 өрхөд 2149 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Дундговь аймгийн 15 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 3-д ордог сум юм.
Далайн түвшнээс дээш 1200м өргөгдсөн. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Дундговь аймгийн Зүүн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 300 км, Аймгийн төвөөс 71 км зайд байрладаг.Өөрийн аймгийн Өлзийт, Өндөршил, Говь-Угтаал сумдтай хиллэдэг.
Хуурайдуу халуун зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 4-5 м/сжилийн хур тундасны хэмжээ 16-77 мм