11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ДУНДГОВЬ - ГОВЬ-УГТААЛ

Дундговь аймгийн Говь-Угтаал сум нь 1924онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошуу. Ажирхай, Морьт, Хонгор гэсэн 3 багийн нийт 498 өрхөд 1544 хүн амьдардаг.Хүн амын тоо жилээс жилд буурч байгаа нь Улаанбаатар хот, Говьсүмбэр аймагтай ойролцоо байршилтай, сумын газар нутгийн хэмжээ харьцангуй бага байдгаас отрын нөөц бэлчээр хомстой холбоотой. Олон малтай айл ялангуяа адуу оторлох зорилгоор бусад аймаг сумдад шилжин суурьших явдал ихссээр байна. 
ДУНДГОВЬ АЙМАГ ЗДТГ

Далайн түвшнээс дээш 1450-1705 м өргөгдсөн өндөрлөг уул толгодтой Монгол оны тал хээрийн бүсэд хамаарагддаг бөгөөд элстэй чулуурхаг, хүрэн хужир мараат хөрстэй. Дов толгод, тал говирхог хөндий ихтэй нутаг. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужийн Туулын дэд мужад багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл. Дундговь аймгийн зүүн хэсэгт:  Улаанбаатар хотоос 270 км,  Аймгийн төвөөс 110 км зайд зүүн бүсийн сумдын төвд байрладаг. Говьсүмбэр аймгаас баруун тийш 85 км-т оршдог бөгөөд өөрийн аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан, Дэрэн, Гурвансайхан сумдтай хиллэдэг.

Хур тундас багатай эрс тэс уур амьсгалтай,агаарын дундаж температур 2,1 хэм1 дүгээр сарын дундаж температур -14,3С7 дугаар сарын дундаж температур + 18,4Сжилийн дундаж салхины хурд 8 м/сжилийн хур тундасны хэмжээ 8,6 мм байх бөгөөд үүний 7-8 хувь нь 6,7,8 сард орно. 
ТОО
0
0
0