Дундговь аймгийн Адаацаг сум нь 1959 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошуу. Тавин, Ар-Урт, Өвөр-Урт, Сүм, Хашаат гэсэн 5 багийн нийт 815 өрхөд 3037 хүн амьдардаг.Хүн амын тоогоор болон мал сүргийнхээ тоогоор Дундговь аймгийн 15 сумаас эхнээсээ 3-д ордог томоохон сум юм.
Далайн түвшинээс дээш 1768-1803 м өргөгдсөн өндөрлөг уул толгодтой Монгол оны тал хээрийн бүсэд хамаарагддаг бөгөөд цайвар хүрэн, хүрэн, уулын хүрэн, хужир мараалаг хам хөрс бүхий дундаж өндөр уулс, тэдгээрийн хоорондын говь хөндий зонхилсон гадаргатай. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужийн Туулын дэд мужад багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.
Дундговь аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 210 км, Аймгийн төвөөс 110 км зайд аймгийн нутаг дэвсгэрийн хойд захад оршдог бөгөөдТөв аймгийн Бүрэн, Баян-Өнжүүл сум, өөрийн аймгийн Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус, Эрдэнэдалай сумдтай хиллэдэг.
Хур тундас багатай эрс тэс уур амьсгалтай, агаарын дундаж температур -0.2 хэм1 дүгээр сарын дундаж температур -17С7 дугаар сарын дундаж температур + 19Сжилийн дундаж салхины хурд 5.9 м/сжилийн хур тундасны хэмжээ дунджаар 135.1 мм байх бөгөөд үүний 70-80 хувь нь 8, 9 сард орно.