ДОРНОГОВЬ - ХАТАНБУЛАГ

Дорноговь аймгийн Хатанбулаг сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу. 

Далайн түвшнээс дээш 900-1400м өргөгдсөн. Төв Азийн их цөл, өндөрлөгийн умард хаяанд байрладаг.Газар хөдлөлийн идэвхитэй бүсэд ордог.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий заримдаг цөлийн бор саарал, цайвар бор, хужир мараат хөрстэй, хялгана, харганат цөлийн хээр алаг өвст ургамалтай, байгалийн хээржүү цөлд хамаарна.
Байгаль цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө цас бага унадаг, жилийн дөрвөн улиралд салхитай, ялангуяа хаврын улиралд хүчтэй салхилдаг. Аймгийн төв болон багуудтайгаа шороон замаар холбогддог. Тус сумын нутгаар дайран Мандах, Хөвсгөл сумын нутагт байрлах Их говь энержи, Айл баянгийн нүүрсний уурхайгаас Ханги боомт хүртэл сайжруулсан шороон замаар нүүрс тээвэрлэдэг

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0